Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Street football, Монголын хөлбөмбөг » 75 дугаар сургуулийн багачууд сая төгрөгийн эзэн боллоо

GD Star Rating
loading...

Монголын хөлбөмбөгийн 2011 оны талбайн тэмцээн өндөрлөлөө. Өсвөрийн хөлбөмбөгчдийн дунд нэр хүндтэйд тооцогддог “Summit Cup” тэмцээн МХБХ-ны төв талбайд дөрвөн өдөр үргэлжилж, бямба гаригт аваргууд нь тодров. Энэ удаагийн тэмцээнд 13 хүртлэх насны нийт 24 баг найман хэсэгт хуваагдан өрсөлдсөнөөс Хан-Уул дүүргийн 75 дугаар сургууль алтан медаль хүртэж, сая төгрөгийн эзэн боллоо.

Харин Баянзүрх дүүргийн 92 дугаар сургууль, Баянгол дүүргийн “Оюуны-Ундраа” цогцолборын баг мөнгө, хүрэл медаль хүртэж, 800, 600 мянган төгрөг халаасалсан Тэмцээний шилдэг хаалгачаар Ц.Эрдэнэжаргал (75 дугаар сургууль), хамгаалагчаар Ц.Отгонтэнгэр (24 дүгээр сургууль), хагас хамгаалагчаар Л.Лхагвадорж (“Оюуны-Ундраа” цогцолбор), довтлогчоор эсрэг багийнхаа хаалгыг 10 гоолоор мялаасан А.Цолмонбаатар (92 дугаар сургууль) тодров.

GD Star Rating
loading...
75 дугаар сургуулийн багачууд сая төгрөгийн эзэн боллоо, 7.0 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. OGB says:

    GOE BNA SHUU 75IIN ANH BAGSHGUI BHAD SURGUULIINHAA NERIIN UMNIIS TOGLOJ BSAN YM ODOO IIM AMJILT GARGASAND NI BAHARHAJ BNA

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: