Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Үндэсний бөх » Гавьяат жүжигчин У.Далантай: Ц.Цэрэнпунцаг маань АВАРГЫН ЭНТЭЙ БӨХ

GD Star Rating
loading...

Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин У.Далантайтай зөвхөн спортын тухай ярилцсанаа толилуулъя. Завхан аймгийн Тосонцэнгэлийн уугуул тэрбээр Эверестийн оргилд гарсан гавьяат тамирчин Б.Гангаамаатай хаматаан аж.

-Багадаа ямар спортоор хичээллэж байв?

-Бүх төрлийн спортыг сонирхон оролддог байсан. Бидний үеийнхний хүмүүжил тийм л байсан учраас спорт, олон нийтийн ажилд их оролцоно. Ялангуяа сагсан бөмбөг, волейбол, гүйлтийг сонирхон хичээллэх. Сагсны тэмцээнд ихэвчлэн довтлогчоор тоглодог байв. Дараа нь есдүгээр ангиасаа самбо, жүдогоор хэсэг барилдаж, аймгийн аваргаас самбоор хүрэл медаль хүртэл авч байлаа. Анхандаа сургуулийнхаа багш Пүрэвдоржийн секцэнд явж байгаад сүүлд С.Юнрэн багшид шавь орсон. Ухаандаа шилэгдсэн хүүхдүүдийн тоонд орж, спорт хороонд бэлтгэл хийх эрхтэй болж байгаа нь тэр.

-Багаасаа спорт, урлагийг хослуулав уу. Эсвэл спортоос гэнэтхэн урлаг руу урвачихав уу?

-Би хүүхэд байхын л нэгдүгээр ангиасаа л дуулдаг байсан. Харин шилжилтийн насандаа буюу 4-7 анги хүртлээ дуулаагүй. Хожим есдүгээр ангид байхдаа ардын дууны уралдаанд орж түрүүлээд, тэгээд л урлагийн зам хөөчихсөн.

-Таны төрж өссөн Тосонцэнгэл сум бол Монголын хамгийн хүйтэн цэг. Тэр утгаараа цана, тэшүүрээр хичээллэж байв уу?

-Мод боловсруулах комбинат гэж байхад Тосонд оросууд ихтэй байсан. Оросууд юм хойно хаа байгаа газраа каток байгуулчихаад тэшүүрээр гулгаж, хоккей тоглоно. Бид ч тэднийг дуурайсаар байгаад бүгдээрээ л цана, тэшүүрийн дөртэй болсон. -Мэдээж та одоо зав зай муутай л байдаг байх. Гэхдээ хааяа зааланд тоглож хөлсөө гаргана биз? -Хааяа нэг найзуудтайгаа нийлж, бөмбөг хөө нө өө. Гэхдээ сүүлийн хэдэн жил ажил, амьдрал гэсээр бөмбөгнөөс нэлээд хөндийрч. Дуучид бид нар хөдөө гадаа тоглолт, сурталчилгаа гэж явсаар байтал цаг хугацаа харвасан сум шиг өнгөрчих юм. Сагс талдаа сонирхол маань илүү болохоор заримдаа зааланд тоглодог. Мөн хааяа бильярд цохиж, штанг шахна.

-Спортын мэдээллийг ямар сувгаар авдаг вэ?

-Ер нь телевиз, сонин дээр гарсан спортын мэдээллүүдийг бүгдийг нь үзнэ шүү. Хэн ямар амжилт гаргаж, хаана ямар хүүхэд шинээр гарч ирж байна гээд л. Анзаараад байхад сүүлийн үед буудлага, чөлөөтийн шигшээ багийн бүрэлдэхүүн нэлээд шинэчлэгдэж, залуужсан байна.

-Наадмын бөхийг цэнгэлдэхэд үздэг үү, эсвэл харахыг илүүд үздэг үү?

-Нутгийнхаа бөхчүүдийг дэмжээд 12- нд цэнгэлдэхэд өдөржингөө суучихна даа. Би бөхчүүдтэй ойрхон өссөн, олон бөх найзтай хүн. Ц.Цэрэнпунцаг гарьдаас авахуулаад Ц.Сумъяабэйс, Б.Адяахүү, У.Балжинням гээд бөхчүүдтэй дотно нөхөрлөдөг. Найзууд маань бүгдээрээ амжилтад хүрч, улсын цол авсан. Манай У.Балжинням ардын циркт акробат хийдэг жүжигчин байсан юм. Мөн Тосонцэнгэлийн хүүхдүүдэд каратэ заадаг байсан. Сүүлд бөх барилдаад начин болсон.

-Бээжингийн олимпийг очиж үзсэн үү?

-Очиж үзээгүй, гэхдээ “Сөүл” ресторан юм уу, “Irish”-д найзуудтайгаа цуглаж, Монголынхоо тамирчдыг балиашигладаг байсан. Бээжингийн олимпоос хойш төр засаг спортод анхаардаг болж, амжилт гаргаад ирсэн тамирчдыг хангалтай хөхүүлэн дэмжлэг болж. Хөшүүргийг тавьж өгсөн учраас тэмүүлэл, зорилго нь өөр болж, манайхан оролцсон тэмцээн бүрээсээ медаль авчрах болж.

-Спортын сэдэвтэй уран бүтэээл хэр зэрэг хийсэн бэ?

-Бөхийн сэдэвтэй олон дуу дуулсан юм байна. Х.Баянмөнх аваргын тухай “Мөнх дуурсагдах хүчтэн”, Ц.Цэрэнпунцагийнхаа тухай дуулсан “Үнэн хүчтэн” гэсэн сайхан дуу бий. Мөн Ш.Батсуурь аваргын тухай дуу дуулсан.

-Ц.Цэрэнпунцаг гэснээс хүчит гарьд маань яагаад барилдахаа больчихов оо. Дотны найзынх хувьд та сайн мэдэж байгаа байлгүй?

-Ер нь Пунцагаа маань хүчний талдаа гэхээсээ оюуны талдаа хүн. Тэр тал нь давамгайлаад “Ямар насаараа ингэж барилдаж, хүч чадлаа хадгалж чадах биш” гээд болихоор шийдэх шиг болно лээ. Хэрэв барилдсан бол Бат-Эрдэнийг залгаж гарч ирэх байсан аваргын энтэй бөх гэж боддог. Түүнд харамсалтай хоёр ч наадам бий. Сайн барилдсан бол өдийд шал ондоо байх байсан гэж боддог. Гэхдээ Пунцаг маань өөрөө нэг их харамсдаггүй юм шиг байна лээ. Би төдийгүй нийт завханчууд Ц.Цэрэнпунцагийг “Ядаж ганц түрүүлчихээсэй, аваргаа байг гэхэд арслан болчихоосой” гэж харж байсан. “Урт гарт” хэмээх М.Лхагваа арслангаас хойш их хүлээлттэй байгаа шүү, Завханыхан.

-Гарьдыг дөрвөн мөчиндөө, ялангуяа хоёр шуундаа маш их бяртай гэлцдэг. Та нүдээр харсан уу?

-Штанг шахаж байгааг нь харахад эгэлгүй юм билээ. 202-240 кг-ийг өлхөн хэд хэд шахдаг. Тийм хүнд туухайг тэгж олон шахсан хүнийг би өмнө нь харж байгаагүй.

-Өнгөрсөн наадмаар М.Баяржавхлан заан шөвгийн дөрөвт үлдчихээр баярлаж байв уу?

-Жавхаа дэндүү харамсалтай унасан. Уг нь Г.Эрхэмбаярыг хаясан. Арслан цолыг авчихаад буцаагаад өгчихдөг хүн түүнээс өөр байдаг юм болов уу. Бөхийн холбоо энэ тал дээр, дүрмээ анхаарах хэрэгтэй. Давсан хүний ялалтыг нөгөө талд нь шийдчихдэг үзэгдэл өнөөдөр ганцхан монгол бөхөд л байна. Гэтэл сүмо ямар шударгаар шүүж нягталж, шийдэж байна.

-Сүүлд нь өөрөө юу гэж ярих юм?

-Бид энэ тухай ярилцаагүй. Мэдээж сүүлд бичлэг энэ тэрээ үзээд дотроо харамсч л яваа байлгүй. Баруун, зүүн аль ч талаас нь харуулсан бичлэгт Баяржавхлан цэвэр давсан байна лээ. Тэгэхээр уг нь яалт ч үгүй арслан цолыг авчихсан байгаа биз. “Арай Лхагваа арслангийн түүх давтагдаж байгаа юм биш биз” гэсэн бодол хааяа надад төрдөг.

-Сүүлийн үед монголчууд хөлбөмбөгийн спортыг сонирхох болсон. Та ямар багийг дэмждэг вэ?

-Миний хамгийн дуртай хөлбөмбөгчин бол Марадона. Тэр утгаараа Аргентинийг дэмждэг. Мөн цохилтууд нь гоё болохоор Дэвид Бекхэмийн тоглолтыг үзэх дуртай. Хөлбөмбөгийн цаад утга нь дэлхийн төлөө өрсөлдөж байгаатай утга ижил. Тийм учраас хүмүүс рүү хошуурч, гоол хийж, улс үндэстнийхээ нэрийг гаргахыг тэмүүлж байгаа юм уу даа гэж боддог.

-Өнөөгийн Аргентиний супер од Лионель Мессигийн талаар ямар явдаг вэ?

-Месси хэдийгээр уран гоё тоглолт үзүүлдэг ч Марадона, Роналдо нар шиг багаа дэлхйин аварга болгож чадахгүй л байна. Магадгүй түүний улам тодоор гялалзах цаг нь ирээгүй ч байж болох юм.

Р.МАНЛАЙ

GD Star Rating
loading...
Гавьяат жүжигчин У.Далантай: Ц.Цэрэнпунцаг маань АВАРГЫН ЭНТЭЙ БӨХ, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. Зочин says:

    unen yvahq duuchinda :D tserenpuntsag sain sain

    GD Star Rating
    loading...
  2. corner says:

    ronaldo delhiin avarga bologui bga zaza yahav yahav puntsag sain buh bsan shuu….

    GD Star Rating
    loading...
  3. liverpool says:

    hooe c.ronaldo bish shuu shudet ronaldog helj bna!!!! bas dalantai bol uneheer chadaltai duuchin shuu!!! medleg homs humuuus yuma bodoj bichij baimaar yuma teneg munhagaa hund gaihuulah n teneg hereg

    GD Star Rating
    loading...
  4. tj says:

    kkkk unen shuu goyo xellee bagaxan ch gesen medlegtei bj yum bichij bgaachdee xumuusee

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: