loading...
Реал Мадридын хагас хамгаалагч Анхель Ди Мария сар гаран талбайд гарах боломжгүй болсон тухай Испаний AS сонин мэдээллээ. Аргентин тоглогч өнгөрсөн амралтын өдөр Осасунаг 7 : 1-ээр бут ниргэхэд гайхалтай тоглож гурван гоолын дамжуулалт өгсөн юм.
Гэвч тоглолтын дундуур шөрмөсөө бэртээж сэлгээнд суусан юм. Ди Мария улирал эхэлснээс хойш 10 тоглолтонд оролцож 1 гоол оруулаад байсан юм.
Тэрээр мөн 11 сарын 11-нд явагдах Аргентин – Боливийн тоглолтыг өнжих аж. Мөн үүний дараа түүний шигшээ Колумбын багтай тулна. 2014 оны ДАШТ-ий урьдчилсан шатны эдгээр тоглолтуудыг тэрээр зурагтаар үзэх болж байна.
loading...




guyandaa bertel awsan gsn vgvi yumu svrmes gemtwel bas l ayultai shvv uul ni yag goe pormdoo orj bsiin
loading...
hairan zaluu hurdan edgeerei, deldiicheed bas sain shuu
loading...