Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 7.Олимпийн төрөл, Бокс » Н.Төгсцогт “Баку Файрс“-т тоглоно

GD Star Rating
loading...

Энэ сарын 11-нд дэлхийн боксын WSB лигийн 2011-2012 улирлын тоглолт эхлэх гэж байна. Лондоны олимпийн наадмын өмнөхөн болж байгаагаараа онцлог энэхүү тэмцээнд 12 баг оролцоно. Манай боксчдоос гавьяат тамирчин Н.Төгсцогт өнгөрсөн жил тоглосон Азербайжаны “Баку Файрс” багтаа дахин хүчин зүтгэх аж. Бакугийн баг энэ жил Ираны Ясамин Дилавари, Тажикстаны Мамади Нажибеков, Б е л а р у с и й н Н и к о л а й В е с е л о в нарыг авсан бөгөөд багт нь Азербайжаны ганц ч тамирчин багтаагүй нь шүүмжлүүлэх шалтаг болоод байгаа аж.

Тэд гадаадын д ө р ө в , и р г э н ш л э э сольсон найман “азербайжан” тамирчинтай. “Баку Файрс” эхний тоглолтоо энэ сарын 12-нд Бакуд Хятадын “Beijing Dragons” багтай хийнэ. Тус багийн дасгалжуулагч Ризван Генжиев ExtraTime.az цахим хуудасны сурвалжлагчид өгсөн ярилцлагыг сонирхуулья.

-Та багаа хэрхэн бүрдүүлсэн бэ?

-Хүчтэй сайн тамирчдыг баян багууд хуваагаад авчихсан болохоор хэцүү л байлаа. Тэгээд ч ирэх жил олимптой болохоор гадаадын холбоод тамирчдаа өгөх дургүй байгаа. Бидний хувьд өнгөрсөн жилийн багийн бүрэлдхүүнээс Монголын Н.Төгсцогт, Беларусийн Магомед Нуруддинов хоёрыг л үлдээлээ. Н.Төгсцогт өнгөрсөн улиралд дөрөв тоглоод гурав ялсан. Нуруддинов Европын аваргаас медаль авч байсан сайн тамирчин. Солтан Мигитинов олимпийн наадамд 75 кг-д тоглох болохоор жин ойрхон хасаад байж чадахгүй. Касаем Меджидов гэмтэлтэй байгаа тул хэсгийн тоглолтод оролцох боломжгүй. Арванхоёрдугаар сарын 20-ноос нэгдүгээр сарын 5 хүртэл наймаа худалдааны цонх нээгдэхээр шинэ тамирчин авах бодолтой байна. Гэхдээ сайн тамирчид их үнэтэй. Бод л доо, өнгөрсөн жилийн WSB-гийн хувийн дүнгээр аварга болсон Бенчаблуг Казахстаны “Астана Арланс” 140 мянган доллараар худалдаж авч байна шүү дээ. Дээр нь Бенчаблу жилд 100 мянган ногооны цалинтай гэхээр казахууд заавал түрүүлэх зорилго тавьсан нь харагдаж байгаа юм.

-“Баку Файрс”-ын орсон хэсгийн талаар дүгнэж хэлбэл…

-Өнгөрсөн жилийн аварга “Парис Юнайтед” байгаа гэхээр өрсөлдөөнтэй хүчтэй хэсэг. Мексик, Хятадын багууд ч бүрэлдэхүүн нь илт сайжирчээ. Хятадын Боксын холбоо тамирчдаа WSB-д тоглохыг зөвшөөрдөггүй байсан бол энэ жилээс хориг тавихаа больсон. Гэхдээ ирэх жил олимп болохоор аль аль талд хэцүү л байна. Манай лигт цалин сайн болохоор олон тамирчин тоглохыг хүсэж байгаа ч олимпийн эрхээ авчихсан тамирчин тусгай хөтөлбөрөөр хичээллэх тул тоглож чадахгүй болоод байна. WSB-д дүрэм нь бараг мэргэжил шиг хатуу болохоор гэмтэл авах эрсдэл их. Гэхдээ манай баг гайгүй тамирчидтай болохоор амжилттай тоглоно гэж итгэж байна.

-Яагаад ганц ч Азербайжан боксчин байхгүй байгаа юм бэ?

-Арванхоёрдугаар сард болох Азербайжаны аварга шалгаруулах тэмцээнээс хэн нэг нь бидний анхаарлыг татаж магадгүй. Бид өөрсдөө ч нутгийн тамирчдыг авах хүсэлтэй байна. Тэднийг туршлага суухаас гадна мөнгө төгрөг олоосой гэж боддог. Гэвч Азербайжаны хамаг хүчтэй тамирчид шигшээ багт бэлтгэл хийдэг.

“Баку Файрс” багийн бүрэлдхүүн

- 54 кг. Магомед Абдулгамидов, Гайербек Гермахалов, Н.Төгсцогт (Монгол);

- 60 кг. Сергей Гривачев, Иса Исаев, Мамади Нагзибеков (Тажикстан);

- 73 кг. Солтан Мигитинов, Хайдулла Мурсалов, Магомед Нуритдинов, Николай Веселов (хоёул – Беларусь);

- 85 кг. Рамазан Магомедов, Азамат Муртузалиев;

- +91 кг. Магомедрасул Меджидов, Абдулкадир Абдуллаев.

“А” хэсэг: Astana Arlans, Los Angeles Matadors, Dolce & Gabbana Milano Thunder, Dynamo Moscow, Mumbai Fighters, Bangkok.

“Б” хэсэг: Baku Fires, Wuxi Dragons, Istanbulls, Leipzig Leopards, Mexico City, Paris United.

М.СУГАР-ЭРДЭНЭ

GD Star Rating
loading...
Н.Төгсцогт “Баку Файрс“-т тоглоно, 9.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: