Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Усан спорт » Я.Торп ирж, М.Фелпс “амарлаа”

GD Star Rating
loading...

С и н г а п у р т болж байгаа усанд сэлэлтийн Дэлхийн цомын цуврал тэмцээнд олимпийн таван алтан медальт, австрали эр Ян Торп хурд сорьж, 100 м-ийн холимог сэлэлтэд долдугаар байр (56,33) эзэллээ. Их спортоос таван жил “зай барьсан”-ы эцэст Лондоны олимпод оролцох эрмэлзэл дүүрэн буцаж ирсэн тэрбээр “Бээжин-2008”- ын аварга Либби Триккетт, Африктаа “босоо” Чед Ле Кло тэргүүтэй ш и л д г ү ү д т э й өрсөлдсөн юм. Гурван жилийн тэртээх олимпийн 100 м-т түрүүлсэн, 2009 оны ДАШТ-ий манлай Триккетт хэсэг хугацааны турш амарч байгаад тэмцээний талбартаа ирсэн нь энэ. Гэсэн ч түүнд энэ удаа наймдугаар байраас илүүд орох боломж, хүч чадал байсангүй. 100 м-т уралдсаны дараа Ян Торп өөрийн амжилтдаа сэтгэл хангалуун буйгаа дуулгажээ.

Чед Ле Клогоос Торпын талаар асуухад “Би түүнийг хүүхэд байхаасаа мэднэ. Алдарт Торпыг энэ тэмцээнд оролцох болсонд баяртай байна. Удахгүй тэр формондоо орох биз ээ” хэмээн өгүүлжээ. Дашрамд дурдахад “Атланта-1996” олимпийн усан спортын тэмцээн зохиогдож байсан цэнгэлдэх хүрээлэнд АНУ-ын шигшээ багийн тамирчид арванхоёрдугаар сарын 16-17-нд Европын бүх оддын багтай халз өрсөлдөнө. “Афин-2004”-ийн зургаа, “Бээжин-2008” -ын найман алтан медальт Майкл Фелпс уг тэмцээнд оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгджээ.

Тэрбээр энэхүү тулаанаас Лондоны олимпийн бэлтгэлийг илүүд үзэж байна. “Сэм авга”-ынхныг шинжвэл “Шанхай- 2011” ДАШТ-ээс таван алт хүртсэн Р.Лохте болон Аманда Берд тэргүүтэй шилдэг 36 тамирчин багтжээ. Европын шилдгүүдийн бүрэлдэхүүнд Их Британи, Дани, Польш, Беларусь, Австри, Литва болон Голландын сэлэгчид орсон бөгөөд ялагдлын гашууныг дөрвөн удаа амссан тэд АНУ-ын багийг ялах хүсэл дүүрэн байна.

Б.СОНДОР

GD Star Rating
loading...
Я.Торп ирж, М.Фелпс “амарлаа”, 9.5 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: