Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Онцлох, Сарын шилдэг тамирчин » Аравдугаар сарын шилдэг тамирчин П.Сэрдамба

GD Star Rating
loading...

Монголын үндэсний олимпийн хороо, Монголын спортын маркетингийн агентлаг, UBS телевиз, www.sportnews.mn онлайн сэтгүүл хамтран энэ арван сараас эхлэн сарын шилдэг тамирчинг тодруулж байгаа билээ. 2011 оны 10-р сарын шилдэг тамирчинд  Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо зохиогдсон жүдо бөхийн гран-при тэмцээнд мөнгөн медаль хүртсэн амжилтаараа ОУХМ Г.Болдбаатар, Ираны нийслэл Тегеран хотод болсон Байт харвааны ААШТ-нд багийн болон хувийн төрөлд мөнгөн медаль хүртэж, “Лондон-2012” олимпийн наадмын ес дэх эрхийг авсан амжилтаараа ОУХМ Б.Урантунгалаг, Азербайжаны нийслэл Баку хотноо зохиогдсон ДАШТ-д хүрэл медаль хүртэж энэхүү тэмцээнээс хос  медаль хүртсэн анхны хүн болсон амжилтаараа МУ-ын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин П.Сэрдамба, 30 шахам орны 2000 гаруй тамирчид өрсөлдсөн Бээжин хотноо болсон марафон гvйлтийн олон улсын уламжлалт тэмцээнд зургаадугаар байранд орсон амжилтаараа ОУХМ Б.Сэр-Од, ӨМӨЗО-ны Биеийн тамир спортын хороо, МҮОХ хамтран Өвөр Монголын Ордос хотноо зохион байгуулсан автомашин, мотоциклын бартаат замын уралдаанд түрүүлсэн амжилтаараа ОУХМ Э.Халиунболд нар тус тус нэр дэвшсэн билээ. www.sportnews.mn онлайн хуудсанд нийт 783 спорт сонирхогч саналаа өгсөнөөс 405 хүн буюу 52 хувь нь П.Сэрдамбыг дэмжжээ. Харин сарын шилдэгийг тодруулах комиссийн гишүүд зуун хувь П.Сэрдамбад саналаа өгсөн байна.

Ийнхүү 2011 оны 10-р сарын шилдэг тамирчнаар П.Сэрдамба тодорлоо.

Онлайн санал асуулгын дүн


GD Star Rating
loading...
Аравдугаар сарын шилдэг тамирчин П.Сэрдамба, 9.8 out of 10 based on 16 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. Bilt says:

    Estoi goe.. mash sain tamirchin busdad ulger jishee bolson sain hun.. amjilt husey..

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: