GD Star Rating
loading...
loading...
Сурлага, спортын өндөр амжилт гаргасан оюутнуудад Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Биеийн тамир спортын газрын даргын нэрэмжит тэтгэлэг олгохоор боллоо. Үүний тулд дотоодын Биеийн тамирын дээд сургуулиудын өдрийн ангид 3-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа юм уу дэлхий, тивийн оюутны уралдаан тэмцээнээс медаль хүртсэн байх болзлыг тавьсан ажээ.
Зохих болзол хангасан анхны оюутан-тамирчдад БТСГ-ын дарга Ч.Наранбаатарын гарын үсэг бүхий өргөмжлөл, тус бүр 300 мянган төгрөгийн тэтгэлгийг энэ оны сүүлчээр гардуулах юм байна. Ийнхүү тэтгэлэг олгохоор шийдвэрлэснээ өнөөдөр (11-р сарын 9-нд) БТДС-ийн удирдлагуудад мэдээллээ. Дашрамд сонирхуулахад манай улсад УБИС-ийн БТДС-аас гадна Үндэсний БТДС, Шонхор, Их шавийн, Аварга, Мон-Алтиус зэрэг зургаан дээд сургууль ажиллаж байна.
GD Star Rating
loading...
loading...



