loading...
Францын нийслэл Парист хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байгаа. 79 дэх удаагаа зохиогдож буй тус тэмцээнд 76 орны 550 орчим туйванч 15 жинд өрсөлдөж байгаагийн дотор манай хоёр тамирчин ОУХМ Г.Отгонтуяа, Н.Баярмаа нар байгаа юм. Уржигдар (XI.07) “Хонконг-2009” Зүүн Азийн наадмын хүрэл медальт Гонгорын Отгонтуяа 58 кг-ийн жинд хүч сорьсон байна.
Энэ жинд нийт 31 тамирчин өрсөлдсөнөөс 28 нь хоёр үзүүлбэрээ амжилттай гүйцэтгэжээ. Харин нэлээд жин хассан манай тамирчин огцмоор 83 кг-ийг шахсан ч түлхэлттэй өргөлтийнхөө захиалга болох 102 кг-ийг өргөж дийлсэнгүй. Ийнхүү жиндээ 30 дугаар байр эзэлсэн байна. Түүний жинд Беларусийн Настасся Новикова 237 кг-аар (огцом 101 кг+түлхэлттэй 136 кг) аваргалж, БНХАУ, Тайландын тамирчид удаалжээ.
Өчигдөр “ М а к а о – 2005” Зүүн А з и й н наад мын хүрэл медальт ОУХМ Намхайдоржийн Баярмаа 63 кг-д хүч сорьсон. Дашрамд дурдахад, Олон улсын хүндийг өргөлтийн холбоо (IWF)-ноос улс орнуудын 2010, 2011 оны ДАШТ-ий багийн дүнг харгалзан Лондон-2012- ын эрх олгох ажээ.
Р.МАНЛАЙ
loading...



