Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Усан спорт » Иан Торп эргэж ирлээ

GD Star Rating
loading...

Олимпийн таван удаагийн аварга Иан Торпийн эргэн ирэлт амжилтгүй боллоо. Тэрээр Бээжинд явагдсан усанд сэлэлтийн дэлхийн цомын тэмцээнд 100 метрийн чөлөөт, ганцаарчилсан төрлүүдэд оролцсон ч финалын шатанд үлдэж чадсангүй.

Тэрээр чөлөөт сэлэлтэнд 50.21 секундын амжилт үзүүлж 15-р байр эзэлсэн бол ганцаарчилсан төрөлд 56.70 секундын амжилт үзүүлж финалын шатны эрхээс ердөө 0.02-секундээр хоцорчээ.

Хэдийгээр сайн уралдаж чадаагүй ч гэсэн бүх юм зүгээр. Сүүлийн 10 жилд бараг анх удаагаа л богино зайнд уралдлаа. Ямар ч байсан сэтгэл хангалуун байна”

Иан Торп , Австралийн усанд сэлэгч

Сайн уралдаж чадаагүй ч гэсэн Торп сэтгэлээ унаагүй гэдгээ өгүүллээ.

Таван жил гаран тэмцээнд оролцоогүй тамирчин дөнгөж эргэж ирээд амжилт үзүүлнэ гэдэг боломжгүй зүйл. Энэ тэмцээнд оролцох төлөвлөгөө надад байгаагүй. Харин өөрийгөө сорьж үзэхийн тулд гэнэтийн шийдвэр гаргасан юм. Бага багаар өөрийнхөө формыг дахин олохыг хичээж байна даа”

Иан Торп , Австралийн усанд сэлэгч

29 настай Австрали эр 2006 онд зодог тайлсан бөгөөд энэ оны эхээр Лондоны олимпийн эрхийн төлөө өрсөлдөн гэдгээ мэдэгдсэн юм.

Тийм ээ, усан замдаа дахин эргэж ирэх сайхан байна. Найзуудтайгаа дахиж уулзаад, уралдаж байгаадаа баяртай байна”

Иан Торп , Австралийн усанд сэлэгч

Торф лхагва гаригт 100 метрийн эрвээхэй сэлэлтийн төрөлд уралдах юм. Түүний өрсөлдөгчид ихэнхи нь 10 насаар дүү залуучууд байгаа.

 “Залуучууд сайн уралдаж байгаад баяртай байна. Дэлхийн олон авьяаслаг залуу усанд сэлэгчид энэ тэмцээнд цугласан байна. Энэ спортын хөгжил дэлхийн даяаар хэр зэрэг сайн явж байгааг эндээс харж болно”

Иан Торп , Австралийн усанд сэлэгч

Олимпийн алтан медалиас гадна Торф 11 дэлхийн аваргын түрүү хүртэж 13 дэлхийн рекорд тогтоосон юм.

GD Star Rating
loading...
Иан Торп эргэж ирлээ , 10.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: