Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Гольф » Тайгер Вудс дахин #1 болохын төлөө

GD Star Rating
loading...

Тайгер Вудс Австралийн нээлттэй тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж  байна. Харин үүний өмнө тэрээр нэг багийн анд байсан Стив Уильямстай уулзаж хоорондын маргааны нэг тийш зохицуулжээ. Уильямс Тайгерийг арьс өнгөний үзлээр доромжилсон тухай хэвлэлүүд шуугиж байсан юм.

Тайгер Вудс энэ талаар хэвлэлийн бага хурлын үеэр ам нээсэн бөгөөд Уильямсыг арьс өнгөний үзэл гаргагч биш хэмээн ярьжээ.

Өнгөрсөн долоо хоногт Тв-ээр  өгсөн ярилцлагадаа Уильямс Тайгер Вудсыг хар арьстан хэмээн доромжилж шуугиан дэгдээсэн.  Харин Тайгер Вуудс үүнийг эмзэгээр хүлээж авсан аж.

 “ Тийм ээ, өнөө өглөө би түүнтэй нүүр нүүрээ хараад энэ талаар ярилцсан. Мэдээж хэрэг хүнийг тэгж доромжилно гэдэг таатай биш. Одоо харин ойлголцсон болохоор энэ хэргийг мартаж болно. Тэр надаас уучлалт гуйсан. Амьдралд иймэрхүү үл ойлголцол зөндөө байдаг шүү дээ”

Тайгер Вудс

Хэдийгээр Уильямс зохисгүй авир гаргасна ч гэсэн Вудс түүнийг арьс өнгөөр гадуурхагч биш хэмээн өмгөөлжээ.

Мэдээж хэрэг Стив арьсн өнгөөр гадуурхагч биш. Үүнд эргэлзээд байх шаардлага байхгүй. Харин ярилцлага өгч байхдаа тэ бага зэрэг ууртай байсан учраас буруу үг сонгож авсан байх”

Тайгер Вудс Уильямст шийтгэл оногдуулах эсэх нь түүний мэдэх хэрэг биш хэмээн Вудс ярилаа. The PGA Tour болон  European Tour-ийн зохион байгуулагчид Уильямсийг буруутгахгүй гэдгээ мэдэгдээд байгаа.

Уильямс болон Вудс нар 2000 оны эхээр нэг багт хамтран тоглож өндөр амжилт үзүүлж байсан билээ.

Миний хувьд энэ шийдвэрийг гаргахад мэдээж хэцүү байсан. Яагаад ийм зүйл болсныг би тэр үед сайн мэдээгүй. Нэг л мэдэхэд бидний зам хоёр өөр тийшээ салж, өөрсдийн замаар явах болсон доо.”

Тайгер Вудс

Удаан хугацааны бэртлээсээ эргэж ирээд удаагүй байгаа Вудс дэлхийн чансааны тэргүүн байраа авахаар тэмцэж байна.

Энэ бэртлээс болж их зүйлээ алдлаа. Ахиллесийн шөрмөс болон өвдөгний бэртлийн хажуугаар би дасгалжуулагчаасаа салж одоо Шонтой хамт ажиллаж байгаа. Өнгөрсөн хугацаанд миний амьдралд олон зүйл өөрчлөгдсөн учраас тоглолтынхоо арга барилыг ч өөрчлөхөөр шийдсэн.

Гэхдээ энэ бүхэнд хангалттай цаг хугацаа хэрэгтэй. Харин надад тийм их хугацаа алга. Бүтэн жилийн турш бид ердөө 18 өдрийг л хамт өнгөрүүлсэн. Яагаад гэвэл бэртлээсээ бол  бэлтгэл хийх цаг надад хомс олдож байсан юм. Харин одоо би өөрийгөө бэлэн болсон гэж бодож байна. Өдөр болгон 36 нүхэнд тоглож байгаа болохоор удахгүй шилдэг тоглолтоо үзүүлж эхэлнэ гэж найдаж байна”

Тайгер Вудс

Тайгер сүүлийн хоёр жил гаран ямар нэгэн тэмцээнд ялалт байгуулаагүй. Хамгийн сүүлд тэрээр 2009 Австралийн Мастерс тэмцээнд түрүүлсэн юм.

GD Star Rating
loading...
Тайгер Вудс дахин #1 болохын төлөө , 9.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: