loading...
Чой Хон Хи (БНСУ), 1918 – Тэквондогийн спортын үндэслэгчдийн нэг.
Виктор Чукарин (ЗХУ), 1921 – гимнастик. Олимпийн 7 алтан медальт.
Михаил Таль (ЗХУ), 1936 – шатар. Их мастер, дэлхийн долоо дахь аварга.
Андреас Бреме (Герман), 1960 – хөлбөмбөг. Шигшээ баг, Кайзерслаутерн, Левуркузений Байер, Миланы Интер багийн хамгаалагч. 1990 оны дэлхийн аварга, 1991 оны УЕФА Цомын аварга, Германы хошой аварга, Италийн 1989 оны аварга.
Зисис Вризас (Грек), 1973 – хөлбөмбөг. Шигшээ баг, Фиорентина багийн довтлогч. 2004 оны Европын аварга.
Алессандро Дель Пьеро (Итали), 1974 – хөлбөмбөг. Шигшээ баг, Ювентус багийн довтлогч. 2006 оны дэлхийн аварга, 1996 оны Аваргуудын лиг, Европын Супер цомын аварга, Италийн олон удаагийн аварга.
Ольга Брусникина (ОХУ), 1978 – усны бүжиг. Олимп, дэлхийн олон удаагийн аварга.
Елена Соя (ОХУ), 1981 – усны бүжиг. 2000 оны олимпийн аварга.
loading...



