loading...
МХБХолбоо 2011 оныг “Сургалт-Бүтээн байгуулалтын жил” болгон зарласан билээ. Энэхүү жилийн хүрээнд өмнө нь “Охидын хөлбөмбөгийн талбай”-г хүлээж авч байсан бол одоо томоохон бүтээн байгуулалтын ажлаа хүлээн авахад бэлэн боллоо.
Энэ нь МХБХолбооны хүсэлтээр FIFA буюу Дэлхийн Хөлбөмбөгийн Холбоо зөвшөөрснөөр Монгол Улсад 3-4 дэх “GOAL” төсөл амжилттай хэрэгжин “Футзалын Ордон” бий болсон явдал юм. Энэхүү Футзалын Ордны нээлтийн ажиллагаа 2011 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 11.00 цагаас болно.
Энэхүү нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Азийн Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч, Дэлхийн Хөблөмбөгийн Холбооны Гүйцэтгэх Хорооны гишүүн ноён Занг Жилонг болон албаны бусад хүмүүс оролцох юм.
Ийнхүү FIFA-аас дэмжлэг туслалцаа болгон өгдөг “GOAL” төсөл Монгол Улсад амжилттай хэрэгжсээр байна. Урьд өмнө явагдсан энэхүү “GOAL” төслийг танилцуулбал:
2001 оны 10 дугаар сарын 29. GOAL-1 төсөл.
Монголт Улсад хөлбөмбөгийн ногоон талбай зайлшгүй хэрэгцээтэй үед энэхүү төслийг хэрэгжүүлснээр Монгол Улсад Олон Улсын чанартай тэмцээн уралдаануудыг авах боломжтой болсон. Ингэснээр олон мянган хөлбөмбөг сонирхогч залуучууддаа тэмцээн, уралдааныг үзүүлэхээс гадна, манай тамирчид бэлтгэл сургуулилтаа базаан тэмцээн уралдаанд амжилт үзүүлэх үндэс суурь нь болсон билээ.
2004 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр. GOAL-2 төсөл.
1 дүгээр төсөл амжилттай хэрэгжсэний дараа тамирчид хувцас солих өрөөгүй, МХБХ-ны аппаратын ажиллагсад ажиллах нөхцөлгүй байсан үе. Энэ үед энэхүү төсөл хэрэгжсэнээр тамирчид тохь тухтай орчинд хувцас хэрэглэлээ солих, албан хаагчид зутрахгүйгээр ажлаа хийх сайхан боломжууд бүрдсэн юм.
2007 оны 3 дугаар сарын 21-ний өдөр. GOAL-3-4 төсөл.
Хөлбөмбөг хөгжихөд жилийн улирал туйлаас чухал. Өвөлдөө -20 хүртэл хүйтэрч, хөлбөмбөг хөгжихөд хүндрэлтэй байдаг учир МХБХолбоо албан ёсоор Футзалын Ордонтой болох хүсэлтээ FIFA-д тавилаа. Энэхүү хүсэлтийг хүлээн авч, арав гаруй жилийн өмнөөс Монгол Улсад үндэс сууриа тавьсан футзалын спорт хөгжих сайхан боломжийг бий болгон “GOAL 3,4” төслөөр Футзалын Ордон бий болголоо. Энэхүү бүтээн байгуулалтын ажил дуусаж бид бүхэн “Футзалын Ордон”-гоо хүлээн авахад бэлэн боллоо.
Нийт хөлбөмбөг сонирхдог, дэмждэг хөлбөмбөгчдөө ФУТЗАЛЫН ОРДОН-ы нээлтийн ажиллагаанд хүрэлцэн ирж оролцохыг урьж байна.
МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО
loading...




haana barigdah bgan
loading...
haana bgagin ch mdqn bol ochij yahiin chi haha holbooni derged bga malaa
loading...
meddeg yumbol chi heleel ugchihgui yu. meddeggui boloo l chamaas asuugaa biz.ene barsa fan geed neg iim erguu dagz site heseed yavaad baidiimaa.zail muu umhii hulmasaaa
loading...