Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Чөлөөт бөх » Б.НАРАНБААТАР БУНДЕСЛИГТ ЗОДОГЛОЖ БАЙНА

GD Star Rating
loading...

ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Б.Наранбаатар Германы чөлөөт бөхийн лигийн тэмцээнд Зарбрукен хотын “KSV Kollerbach” багийн нэрийн өмнөөс барилдаж байна. Бундеслиг нь Германы гэх тодотголтой боловч тив, дэлхийн шилдгүүд хүч сорьдог, албан бусаар Европын лиг гэгддэг тэмцээн юм. Намбаагийн хувьд ноднин тус багт хүчин зүтгэхдээ нийт есөн барилдаан хийснээс наймд нь ялж, багаа плей-офф шалгарахад голлох үүргийг гүйцэтгэсэн юм.

Тэрбээр энэ жил дахин “KSV Kollerbach”-ийн нэрийн өмнөөс барилдаж байгаа бөгөөд аравдугаар сарын 22-нд клуб нь “ASV Mainz 88”-ыг 19:16-гаар хожиход эсрэг багийн Атмир Хромовыг 0:2, 0:2, 5:2, 7:0, 1:0- ээр ялжээ. Дараа нь 29-нд “RWG Mombris-Konigshofen” багт 15:25-аар ялагдахад манай тамирчин Владимир Дубовтой таван үе барилдаж, 0:1, 0:1, 1:0, 1:0, 0:3-аар дийлдэн, 30-нд “TSV Musberg” багийг 29:9-өөр буулган авахад жингийн өрсөлдөгчөө гурван үед 1:0, 3:0, 2:0- ээр хожжээ.

Харин өнгөрсөн бямба гаригт дөрөвдүгээр тойргийн барилдаанаа хийж, өрсөлдөгч багийн Робин Пельцерийг 4:0, 6:0, 5:0-ээр илт давуу буулган авав. Баг нь энэ тойрогт 23:13-аар давамгайлсан байна. Гавьяат маань тавдугаар тойргийн барилдаанаа энэ сарын 12-нд “KSK Konkordia Neuss” багийн эсрэг хийх ажээ. Сонирхуулахад, Бундеслиг нь тамирчид жингээ үзүүлээд шууд дэвжээнд гарч барилддаг, нийт таван үе барилддагаараа онцлогтой юм.

GD Star Rating
loading...
Б.НАРАНБААТАР БУНДЕСЛИГТ ЗОДОГЛОЖ БАЙНА, 10.0 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. Зочин says:

    Uneheer sain bohdoo tuuhiin sonsoj bsan bagadaa nalaihaas beltgeldee 10km guij irdeg bsan gesen tsoorson gutaltai samar zardag baisan gej bga Argagui l delhiin hemjeeni bohdoo

    GD Star Rating
    loading...
  2. oogii says:

    amjilt husye Naamba maan Purevbaatar gayataas hoish udiig hurtel l mongoliin chuluut buhiig olon uls tiv delhiid hamgaamj yavlaa daa odoo unheer tuuniig zalgaad garaad ih sn tamirchin haragdahgui shuu chuluutiin zaluuchuudaas emegteichuud maan bol sn bgaa erchuudee iim saihan buhuu zalgaad tiv delhiid eh orniihoo neriig duursgachih zaluu udahgui garch ireh bhaa geed l huleegeed bgaa shuu ard tumen chin

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: