Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 6.Олимпийн бус, Бусад тулааны спорт » Б.Туяасайхан дэлхийн аварга цол хүртэж, дэлхийг тойрох тийзээр шагнууллаа

GD Star Rating
loading...

Иран улсын Шираз хотноо үргэлжилж буй Дэлхийн тулааны урлагийн АШТ-ий “TAO” төрлийн 64 кг-д хүч сорьсон манай тамирчин, 23 настай Бүрэнбаатарын Туяасайхан алтан медаль хүртэв. Тэквондогийн шигшээ багийн тамирчин тэрбээр Ираны үндэсний бие хамгаалах спорт “TAO”-гийн тэмцээнд эхлээд хийлж, дараа нь Канад, Ираны тамирчдыг ялснаар дэлхийн аварга болсон байна.

Б.Туяасайханд алтан медалиас гадна “Turkish Airlines” онгоцоор Улаанбаатараас дэлхийн аль ч чиглэлд үнэ төлбөргүй нисэх эрхийн бичгээр шагнажээ. Энэхүү тамирчны ээж нь “Москва-80” олимпод спортын гимнастикаар оролцож байсан Д.Оюунтуяа ажээ. Өнөөдөр эрэгтэйчүүдээс О.Хос-Эрдэнэ (62 кг) хүч сорино.

GD Star Rating
loading...
Б.Туяасайхан дэлхийн аварга цол хүртэж, дэлхийг тойрох тийзээр шагнууллаа, 10.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. medene shdee says:

    ene ohin Arslan geed taekwondogiin club hicheelledeg bsn shdee. barag 8 jiliin omno ene ohintoi hamt hicheelledeg bailaa getel odoo delhiin avraga bolj bdg

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: