loading...
Карлос Тевес Манчестер Ситигийн бэлтгэлийн баазыг зөвшөөрөлгүй орхиж явснаас болж дахин асуудалд ороогдлоо.
Тэрээр Каррингтон дахь Ман Ситигийн бэлтгэлийн баазад ирэх ёстой байсан боловч дур мэдэн бэлтгэлээ тасалжээ.
Тевесийн төлөөлөгчийн мэдэгдэж байгаагаар тэрээр Роберто Манчинитэй холбогдохоор хэд хэдэн удаа оролдсон ч үр дүнд хүрээгүй аж. Иймээс гэр бүлийнхэнтэйгээ уулзахаар нутаг руугаа явсан ажээ.
Аваргуудын лигт Байерн Мюнхений эсрэг талбайд гарахаас татгалзсан хэрэг нь намдаж амжаагүй байхад тэрээр ийнхүү дахин асуудалд орооцолдлоо.
Дээрхи хэргээс болж Аргентин довтлогч дөрвөн долоо хоногийн цалингаа алдсан бөгөөд хоёр долоо хоногоор торгуульсан юм.
Премьер лигийн шинэ улирал эхэлснээс хойш Тевес ердөө таван удаа л талбайд гарсан. Үүнээс болж түүнийг Аргентиний шигшээ багт ч дуудахаа больж эхэлж байна.
Аргентинчууд дэлхийн аваргын урьдчилсан шатны ээлжит тоглолтоо Боливи, Колумбын эсрэг хийхээр бэлдэж байна.
Өмнөд Америкийн урьдчилсан шатанд Бразилчууд оролцохгүй байгаа учраас Аргентинийг дэлхийн аваргын эрхээ асуудалгүй авна гэж мэргэжилтнүүд тааварлаж байгаа.
Алехандро Сабеллагийн залуус өнгөрсөн 10 сарын 7-нд Чилийг 4 : 1-ээр бут ниргэж урьдчилсан шатыг эрчтэй эхлүүлсэн юм.
Гэвч үүнээс дөрвөн өдрийн дараа Венесуелийн шигшээд 1 : 0-ээр дийлдэж сенсаац дэгдээсэн юм.
“Өмнөд Америкийн урьдчилсан шатанд олон сайн баг оролцдог болохоор үнэхээр хэцүү. Орчин үед сулхан баг гэж байхаа больсон.
Зочлон тоглолт хийхэд хүртэл аль аль багт хожих магадлал тавин хувь гэж хэлж болно. Гэхдээ бид боломжоо ашиглаж чадвал бүтэн оноогоо авах бүрэн боломжтой”
Серхио Ромеро – хаалгач
Аргентинчууд өмнөх дэлхийн аваргад оролцохын тулд амаргүй замыг туулж байсан.
2010 оны дэлхийн аваргын урьдчилсан шатанд Перу, Уругвайг сүүлийн тойрогт буулган авч Өмнөд Африк руу зорчих эрхээ авч байсан юм
“Копа Америка, болон дэлхийн аваргын урьдчилсан шат бидний хувьд амар байгаагүй. Гэхдээ амар хялбар зүйл гэж хаана ч байдаггүй болохоор чадлаараа хичээх нь л хамгийн зөв сонголт”
Гонзало Игуйан – довтлогч
Эхний хоёр тоглолтоос 4 оноо цуглуулсан Уругвайн шигшээ хэсгийг тэргүүл байгаа бол Аргентинчууд 3 оноотой аман хүзүүнд бичигдэж байна.
“Багуудын түвшин ерөнхийдөө тэнцвэртэй болсон. Жил ирэх тусам сонгон шалгаруулалт хэцүү болж байгаа нь үүнийг харуулж байна. Гэхдээ бид тайван байж өөрсдийнхөө хийдэг зүйлсийг л хийх хэрэгтэй”
Жосе Соса – Хагас хамгаалагч
Дэлхийн аваргын сонгон шалгаруулат 2013 оны 10 сард дуусна.
loading...



