loading...
Олон улсын бүжгийн спортын холбоо (IDSF)-ноос жил бүр зохиодог латин бүжгийн ДАШТ арванхоёрдугаар сарын 3-5-нд Литвийн нийслэл Вильнюст болно. 88 орны 1500 гаруй тамирчин ур чадвараа сорих тус тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхийг “Стар” бүжгийн хамтлаг авчээ.
2009, 2010 оны УАШТ, “Хаврын баяр”, “Дархан Тур”, “Let’s dance” тэмцээнүүдэд латин, стандарт бүжгийн төрлүүдээр тэргүүн байрыг завсаргүй эзэлсэн тус хамтлаг өнгөрсөн жилийн “World Dancesport Championship Latin”-д шилдэг 10-т орсон билээ.
“Стар” хамтлагийнхан Литва руу 20 тамирчин, гурван багшийн бүрэлдэхүүнтэйгээр явахаар бэлтгэл, сургуулилтаа базааж байгаа бөгөөд санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг компани, бизнесмэнүүдээс хүсэж буйгаа илэрхийлсэн.
Р.МАНЛАЙ
loading...



