loading...
Португалын шигшээ баг Евро 2012 –н урьдчилсан шатны плэй-оффын тоглолтоо хийхээр Босниягийн Сараево хотод ирлээ. Харин тэднийг талбайн эзэн багийн фенүүд таагүй уур амьсгал дор угтаж авсан байна.
Тоглогчид онгоцны буудлаас шууд автобусандаа суун тоглолт явагдах Зеника хотыг зорьсон байна. Ирэх баасан гаригийн үдэш энн хотод Португал – Босния багуудын эхний тоглолт явагдана.
Гэхдээ Португалын хөлбөмбөгийн холбоо тоглолтын аюулгүй байдалд санаа зовниж байгаагаа илэрхийлсэн. Мөн Европын хөлбөмбөгийн холбоо ч энэ асуудлыг анхааралдаа авна хэмээ найдаж байгаа аж. Тоглолт явагдах нөхцөл байдлын талаар Португалын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Жилберто Мадайл сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.
“Европын хөлбөмбөгийн холбоо тэмцээний зохион байгуулалтыг хариуцаж байгаагийн хувьд аюулгүй байдлыг ч гэсэн бүрэн хангах ёстой. Энэ бол тэдний хийх ажил”
(Асуулт: Гэхдээ Европын хөлбөмбөгийн холбооноос тоглолт явагдах газрыг өөрчилж болох болов уу . Жишээлбэл Францад ч юм уу ?)
”Тоглолтыг өөр цэнгэлдэхэд явуулах тухай бид УЕФА-гаас ямар нэгэн зүйл асуугаагүй. Зөвхөн цэнгэлдэхийн зургуудыг явуулаад ямар хариу ирүүлэхийг нь хүлээсэн. Харин тэд мэргэжлийн шинжээч явуулж асуудлыг хянаж үзье гэж хэлсэн юм.
Одоохондоо бид цэнгэлдэхэд очиж үзээгүй байгаа болохоор ямар нөхцөл байдал байгааг мэдэхгүй байна. Очиж үзсэний дараа санал бодлоо хэлэх болно.”
Асуулт: Тэгэхээр итгэлтэй байна уу ?)
” Юунд итгэлтэй байна гэж ?”
Асуулт: Эдгээр зүйлсийн тухайд ?)
” Тийм ээ мэдээж. Би УЕФА-д найдаж байгаа”
Aсуулт: Ямар нэгэн эсэргүүцэл тулгарвал яах вэ ?
”
Сайн мэдэхгүй байна. Эхлээд УЕФА-гийн шинжээч юу гэж хэлэхийг сонсьё. Харин дараа нь шийдвэрээ гаргаж болно гэж бодож байна.
Асуулт – УЕФА-гийн төлөөлөгчидтэй холбоотой байгаа юу ?
Үгүй ээ. Энд ярилцаад байх зүйл байхгүй. Ямар нэгэн асуудал тулгарах юм бол тэд тусламж үзүүлнэ. Бид тэдэнтэй үргэлж холбоотой байгаа.
Португалчуудыг бэртэл гэмтлийн асуудал зовоож байна. Тиймээс Малагагийн хамгаалагч Элисеу болон ПОАК Салоника багийн хагас хамгаалагч Вьеринья нарыг дасгалжуулагч Паулу Бенту дуудаад байгаа юм.
Зенитийн довтлогч Данни өвдөгний бэртэлтэй байгаа бол Силвио хувийн шалтгааны улмаас талбайд гарч чадахгүй ажээ.
Португал – Босния багуудын хариу тоглолт ирэх долоо хоногийн мягмар гаригт явагдана.
loading...




End debiluudiin tuhai gants ch ug alga da, heden mangar batsaan manin niilcheed hun uruu tatah gd oldohgui end tendgui bicheed bdga boli
loading...
Yum hiij yawaa negnee doosh tataj changaaj bdag mongolchuudiin 1 muuhai zan bdag shu!!!!! uuriinhuu tiim uhamsargui zang busdad buu gaihuul, haraad shar chini gozoogood baij suuh gazraa olohoo baigaad bgaa bol chi ch gsn 1 group bguulaad uzeed aldaj bno shde hu
loading...
Бид нарт л мэдээлэл өгөх гэж ядаж байгаа хүмүүст битгий ингэж бай ахын дүү чи өөрөө ийм мэдээ бичвэл үг үсэгний алдаа гаргаад хүмүүс ойлгохгүй байх өө кккккк
loading...