loading...
Парис хотноо ид үргэлжилж байгаа хүндийг өргөлтийн ДАШТ-д 93 улсын 550 туйванч эрэгтэйчүүдийн найм, эмэгтэйчүүдийн долоон жинд хүч сорьж байгаа билээ. Манай бүсгүйчүүд энэ удаа гавьтай амжилт гаргаж чадсангүй. Эмэгтэйчүүдийн 58 кг-д Г.Отгонтуяа 31 тамирчнаас сүүл мушгив. Жин их хассан тэрбээр огцомд гурав дахь оролдлогоороо 83 кг-ыг өргөсөн ч түлхэлтэд захиалсан 102 кг-ыг өргөж чадалгүй тэмцээний талбарыг орхив. ОУХМ Н.Баярмаа ч бас түүний жишээг давтсан нь харамсалтай. Түлхэлтээр 125 кг-ыг өргөсөн амжилт нь эхний 10-т бичигдэхүйц үзүүлэлт хэдий ч огцомд даалгавраа биелүүлж чадсангүй. Парисын дэвжээнд өрнөж байгаа дэлхийн туйванчдын бусад сониноос дуулгая.
Өнгөрсөн жилийн ДАШТ-д 48 кг-д өнгөлсөн Туркийн Нуркан Таяланыг түрүүлэх магадлалтай тамирчны тоонд хамгийн түрүүнд нэрлэгдэж байсан ч өвдөгний бэртэл сэдэрсний улмаас зорилгодоо хүрч амжсангүй. Эмэгтэйчүүдийн 53 кг-д 18 настай казахстан охин Зульфия Чиншанло 130 кг-ыг түлхсэн амжилтаар 2007 онд БНХАУ-ын Ли Пиний тогтоосон дэлхийн дээд амжилт (129)-ыг шинэчилсэн байна. Тэгвэл 58 кг-д аравдугаар байр эзэлсэн 17-той Тайваний тамирчин Куо Хсин Чүн “Парис-2011”-т өрсөлдөгчдийн хамгийн залуу туйванчаар тодорлоо. Тэрбээр 212 (94+118) кг-ыг шахсан нь чамлахааргүй үзүүлэлт юм.
63 кг-д ОХУ-ын Светлана Царукаева түлхэлттэйгээр 138 кг-ыг өргөж, дэлхийн дээд амжилтыг шинэчилжээ. 48 кг-д түрүүлсэн БНХАУ-ын туйванч Тянь Юань Сингапурын залуучуудын олимпийн аварга бөгөөд дэлхийн рекордыг ахиулах боломж хангалттай байсныг дасгалжуулагч нь өгүүлжээ. Олон улсын хүндийг өргөлтийн холбооны шийдвэрээр ДАШТ-д Болгар, Саудын Араб, Оман, Шри Ланкийн тамирчдыг албан ёсоор оролцуулаагүй бөгөөд залуучуудын ДАШТ-ийг 2013 онд Польш, 2014 онд Казахстанд зохиохоор тогтлоо.
ТЭМЦЭЭНИЙ ДҮН
Эмэгтэй,
48 кг: 1.Тянь Юань (БНХАУ) 207 (90+117) 2.Панида Хамсри (Тайланд) 187 (80+107) 3.Нурдан Карагоз (Турк) 183 (80+103)
53 кг: 1.Зульфия Чиншало (Казахстан) 227 (97+130) 2.Аялин Дасделен (Турк) 219 (93+126) 3.Жин Жи (БНХАУ) 214 (93+121)
58 кг: 1.Настасия Новыкава (Беларусь) 237 (101+136) 2.Ли Шюин (БНХАУ) 236 (103+133) 3.Пимсири Сирикаев (Тайланд) 230 (99+131)
63 кг: 1.Светлана Царукаева (ОХУ) 255 (117+138) 2.Майя Манеза (Казахстан) 248 (109+139) 3.Оуян Шяофан (БНХАУ) 246 (113+133)
Эрэгтэй,
56 кг: 1.Вү Жинбао (БНХАУ) 292 (133+159) 2.Жао Чаожүнь (БНХАУ) 284 (128+156) 3.Валентин Христов (Азербайжан) 276 (122+154)
62 кг: 1.Жан Жие (БНХАУ) 321 (145+176) 2.Ким Ан Гүк (БНАСАУ) 320 (150+170) 3.Эко Ираван (Индонез) 310 (139+171)
69 кг: 1.Тан Дэшан (БНХАУ) 341 (155+186) 2.Олег Чень (ОХУ) 336 (156+180) 3.Вү Чао (БНХАУ) 335 (150+185)
Б.ӨЛЗИЙТОГТОХ
loading...




endees neg yum olj haraarai manaihaan hundiig urgultuur Azi tiv ter tusmaa Hyatad, Kazachstanuud mash sn bn shuu dee erchuudiin 3 jingiin ehnii gurvan bairand gants l Oros bn geed boddoo Azuud unheer iluu yum bilee ene sportoor manaid l neg hugjij uguhgui bn daa hursh zergeldee ornuud maan delhiid gaihuulj bn shu dee manaihaan
loading...
Bagsh nar hoorondoo bainga hereldene.bur hugjsun tsagaas ni ehelj.Ulsaas ugsun mungiig ni bas edtsgeene.gantshan gaigu zaltai terendee bagsh nar ni arhidana.yaj ch hugjihuwdeeee.Tuunees bi MGL RUSSIA gl byrtai gej sonssonooos CHINA byrtai gej sonsooguieee.ene sportoor MGL champion l bh yostoishd gej bosoj bna
loading...