Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, Испаний хөлбөмбөг » Испаний “100″-тнууд шагналаа гардлаа

GD Star Rating
loading...

Европын хөлбөмбөгийн холбооноос олгодог хүндэтгэлийн медалийг Икер Касильяс, Шави Эрнандез, Рауль Ганзалез, Андони Уррета нар хүртлээ. Улсынхаа шигшээ багт 100-гаас дээш тоглолт хийсэн тоглогчдод энэхүү хүндэтгэлийг үзүүлдэг юм.

Испаний хөлбөмбөгийн холбооны байрны  ”Луйс Арагонесийн танхим”-д тэдний шагналыг гардуулсан аж.

Рауль клубын бэлтгэлтэй байсан учраас энэхүү үйл ажиллагаанд ирж чадсангүй. Уррета  1985–1998 оны хооронд шигшээ багийнхаа төлөө 126 тоглолтонд оролцсон бол түүний араас 125 удаа эх орныхоо төлөө талбайд гарсан Касильяс, Шави 105, Рауль 102 тоглолтонд тус тус оролцсон юм байна.

Мөн энэ үеэр Испаний шигшээ багийн түүхэн дэх хамгийн чухал 5 гоолын зургийг танилцуулсан юм. Үүнд 1950 оны ДАШТ-д оруулсан Тельмо Зарра, 1964 оны ЕАШТ-ийн финалд оруулсан Марселиньо, 1992 оны Олимпийн финалд Испанид ялалтыг авчирсан Кико Нарваез, Евро 2008 -н финалд хийсэн Торресийн хожлын бөмбөг болон мэдээж Андрес Иньестагийн 2010 оны ДАШТ-ий финалд оруулсан гоолууд багтсан аж.

 

 

GD Star Rating
loading...
Испаний "100"-тнууд шагналаа гардлаа, 9.6 out of 10 based on 8 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. Old Trafford says:

    http://www.facebook.com/groups/wearereddevils/ Mongoliin 380 garui Ulaan Chutguruudiin bureldhuuntei Man United.n fan group, negdeerei Ulaan Chutguruudee!!!!!!! (zuwhun Ulaan Chutguruuded zoriulagdsan group) jich: Manai group bguulagdaad sar hagasiin l nuur uzej bgaa (Enehuu surtalchilgaag ustgaad bgaa Admin.d handaj helehed minii bairshuulaad bgaa surtalchilgaag ustgaad bgaag chini oilgohgui bna, ugaasaa ingej ustgaad bgaa chini el tod olnii nudedn deer haragdaj bgaa, bi ug ni tanai ene site.n baingiin uilchluulegchdiin 1, tun dawgui site ch gej boddog, yum hiiye gsn negnee demjihiin orond ingej doosh changaah hereg bna u? Bi yamar tes hundlun surtalchilgaa tawiad bgaa bish, sport.n site-nd sporttoi holbootoi l surtalchilgaa tawij bgaamsan uul ni, bi Mongol oron dayar bgaa United.n fanuudee 1 dor negtgeh zorilgo uwurtluj yawaa 1en zaluu l bna)

    GD Star Rating
    loading...
  2. Baagii says:

    Би буруу хараагүй бол шагнал авж байгаа хүн нь хаалгач байсан Zubizarreta биш үү Уррета гээд худлаа бичиждээ

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: