Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Волейбол » “Уурхайчин” медалийн өнгөө хувиргах уу

GD Star Rating
loading...

МВХ-ны Үндэсний лигийн тэмцээний хоёрдугаар тойргийн тоглолт өндөрлөлөө. 17 дахь удаагийн лиг саяхнаас “Гоё Кап-2011” нэртэй болсон бөгөөд эрэгтэйчүүдийн зургаа, эмэгтэйчүүдийн дөрвөн баг өрсөлдөж буй. Багууд гурван тойрог өрсөлдсөний эцэст хамгийн үзүүлэлт сайтай хоёр баг алт, гурав, дөрөвдүгээр баг хүрэл медалийн төлөө тоглох дүрэмтэй.

“Энагурэ” 100 хувийн амжилтаа үргэлжлүүлж, эмэгтэйчүүдийг тэргүүлж байна. Тэд өнөөдөр эхлэх гуравдугаар тойргийн тоглолтод ялалт байгуулахгүй байсан ч лигийн аваргын төлөө тоглох болзлоо хэдийнэ хангасан. Харин дэд байрын төлөөх тэмцэл нөгөө гурвын дунд үлджээ. Энэ дундаас “Уурхайчин”-ы боломж илүү. Гурван жил дараалан хүрэл медаль хүртээд байсан тэдэнд медалийн өнгөө хувиргах тохироо нь бүрдээд байна. “Энагурэ”-д ялагдаж болох ч нөгөө хоёрыгоо аргалчихвал аваргын төлөө гараад ирнэ. Уг нь гол өрсөлдөгч “ДЦС-4”-ийг хоёр тойрогт дараалан ялсан. Гэвч хоёрдугаар тойрогт “Тэнүүн-Огоо”-д санамсаргүй дийлдсэн нь нөхцөл байдлыг хүндрүүлээд буй юм. Харин “ДЦС-4”, “Тэнүүн-Огоо” үлдсэн бүх тоглолтдоо ялах амаргүй даалгавартай хоцорчээ.

Эрэгтэйчүүдийн ангиллыг ИНЕГ-ын “Буянт-Ухаа” 90 хувийн амжилттай явна. Уг нь “Харх” тэдэнд анхны ялагдлыг нь амсуулж, ганцхан онооны дутуу болсон ч сүүлд “Тэнүүн-Огоо”-д бүдэрснээр зөрүүгээ хоёр болгочихлоо. Гэхдээ “Эрдэнэт”-ийн баг гуравдугаар байрт яваа багаасаа даруй гурван ялалтаар илүү тул дэд байраа алдана гэж сандрах зүйлгүй. Өдгөө эрчүүдийн ангиллын гол өрсөлдөөн хүрэл медалийн төлөө үзэх эрхтэй гурав, дөрөвдүгээр байрын төлөө өрнөж байна. “Уурхайчин”, “Сүлд”, “Тэнүүн-Огоо” дөрвөн хожил, зургаан хожигдолтой зэрэгцсэн нь гуравдугаар тойрогт “гал гарах”-ын дохио болов. Тэгвэл сүүлийн хоёр жил дараалан үзүүрлэсэн “Эрчим” хоёрдугаар тойрогт нэг ч ялалт байгуулаагүйнхээ гороор хүснэгтийн хонгил руу шидэгдлээ. Хэрвээ өнөөдрөөс эхлээд сэргэлт авахгүй бол медалийн төлөөх өрсөлдөөний гадна үлдэх болжээ.

 

Эмэгтэй:

Тэнүүн-Огоо  ДЦС-4                        1:3

 

Баг

Тт

Хо

Хд

О

П/Х

П/З

1

Энагурэ

6

6

-

12

18-5

+13

2

Уурхайчин

6

3

3

9

12-12

-

3

ДЦС-4

6

2

4

8

12-13

-1

4

Тэнүүн-Огоо

6

1

5

7

5-17

-12

 

Эрэгтэй:

Эрчим             Буянт-Ухаа     0:3

Харх                Тэнүүн-Огоо  1:3

Сүлд                Уурхайчин     3:2

 

Баг

Тт

Хо

Хд

О

П/Х

П/З

1

Буянт-Ухаа

10

9

1

19

28-7

+21

2

Харх

10

7

3

17

23-15

+8

3

Уурхайчин

10

4

6

14

18-21

-3

4

Сүлд

10

4

6

14

17-22

-5

5

Тэнүүн-Огоо

10

4

6

14

16-22

-6

6

Эрчим

10

2

8

12

12-27

-15

 

Гуравдугаар тойргийн тоглолтын хуваарь:

 

Өнөөдөр (12:00)

эм        Энагурэ          ДЦС-4

эм        Уурхайчин     Тэнүүн-Огоо

эр         Уурхайчин     Буянт-Ухаа

эр         Тэнүүн-Огоо  Сүлд

эр         Эрчим             Харх

 

2011.11.14 Даваа (13:00)

эм        Энагурэ          Тэнүүн-Огоо

эр         Буянт-Ухаа     Харх

эр         Сүлд               Эрчим

эр         Уурхайчин     Тэнүүн-Огоо

 

2011.11.16 Лхагва (12:00)

эм        ДЦС-4                        Уурхайчин

эр         Тэнүүн-Огоо  Буянт-Ухаа

эр         Сүлд               Харх

эр         Эрчим             Уурхайчин

 

2011.11.18 Баасан (13:00)

эм        Энагурэ          Уурхайчин

эр         Буянт-Ухаа     Сүлд

эр         Уурхайчин     Харх

эр         Тэнүүн-Огоо  Эрчим

 

2011.11.21 Даваа (13:00)

эм        Тэнүүн-Огоо  ДЦС-4

эр         Эрчим             Буянт-Ухаа

эр         Харх               Тэнүүн-Огоо

эр         Сүлд               Уурхайчин

 

 

GD Star Rating
loading...
“Уурхайчин” медалийн өнгөө хувиргах уу, 8.5 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. tugsuu says:

    sanamsargui yalagdana gdg setguulchiin huwid bj bolhgui ug bn…sportiin meregjiliin setguulch bol medee bichihdee jaahn ugee bodj bichmeer sanagdlaa.1 taliig barij bichih chini jaahn utgagui yum.mergjiliin setguulch bish bl heleed bh yu bhw argagui biz

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: