Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Евро 2012, Европын хөлбөмбөг » Туркуудын мөрөөдөл талаар болохын өмнөхөн

GD Star Rating
loading...

Гуус Хиддинкийн удирдсан Туркийн шигшээ багийн  Евро-2012 тэмцээнд шалгарах найдлага улам багаслаа. Туркууд  Стамбулын “ Турк Телесом” цэнгэлдэхэд явагдсан рlayoff- ийн тоглолтонд Хорватын шигшээд  0:3 харьцаатай хожигдов.

Одоогоор   Евро-2012 тэмцээнд  оролцох 12 багийн нэр тодроод байгаа бөгөөд дахин 4 баг рlayoff- ийн тоглолтоор эрхээ авах юм.

” А ” хэсэгтээ 17 оноо авсан Туркууд  “F“ хэсгээс рlayoff- д шалгарсан Хорваттай оноолт таарсан юм.

Хэн ч Туркуудыг өөрийн нутагтаа  ийм сул тоглолт үзүүлнэ гэж  төсөөлөөгүй  байх.Туркийн ард түмэн  шигшээ багаасаа  илүү   өрсөлдөөнтэй , сайхан хөлбөмбөг  хүлээж байсан гэдэг нь ойлгомжтой. Гэвч Гуус Хиддинкийн цэргүүд  итгэлийг нь хөсөрдүүлэв. Нөгөө талаар  Хорватууд тэдэнд үнэхээр боломж олгосонгүй.

Эхний минутаас л Туркууд бүтэлгүйтэж эхэлжээ. Ивица Олич  (2) тоглолтын салхийг хагалж, Марио Мандцукич (32) тоог 2:0 болгов. Туркууд   зохион байгуулалт, дэг журам сайтай  Хорватын хамгаалалтыг давах арга ололгүй нэгдүгээр үе өндөрлөв. Завсарласаны дараа  Хиддинк сэлгээ хийж, тактикаа өөрчлөх оролдлого нь амжилтгүй боллоо. Хоёрдугаар давхарт Туркууд үнэхээр муу тоглож байв. Үүний тод жишээ бол  51 дэх минутад  Дарио Срнагийн   чөлөөт цохилтыг Чорлука   мөргөж  гоол болгосон юм.  Ийнхүү  зочин баг хожлоо улам баталгаажуулж , тооны харьцаа 0:3 болсоны дараа талбайн эзэд хожигдолтойгоо нэгэнт эвлэрчээ.

Дараагийн тоглолт 11 дүгээр сарын 15 нд  Хорватын нутагт явагдана.

ТУРК – ХОРВАТ – 0:3 (0:2)
 Олич, 2 (0:1). Мандцукич, 32 (0:2). Чорлука, 51 (0:3).
 Турк  Хорват
 Волкан Демирел  Стипе Плетикоса
 Хакан Балта  Йосип Шимунич
 Эгемен Коркмаз  Ведран Чорлука
 Эмре Белезоглу  Иван Ракитич (83)
 Хамит Алтынтоп  Лука Модрич
 Гөкхан Гөнул (46)  Дарио Срна
 Сельжук Инан (69)  Гордон Шильденфельд
 Арда Туран  Томислав Дуймович
 Бурак Йылмаз (81)  Марио Мандцукич (90)
 Гирай Качар  Ивица Олич (85)
 Сибри Сарыоглу  Домагой Вида
Сэлгээ
 Гөкхан Төре, 46  Даниэль Праньич, 83
 Мемет Топал, 69  Никица Елавич, 85
 Умут Булут, 81  Эдуардо, 90

Шар хуудас

 Хакан Балта, 64  Ведран Чорлука, 35
 Эмре Белезоглу, 66  Томислав Дуймович, 41
 Сабри Сарыоглу, 71  Ивица Олич, 69
 Ардан Турн, 87  

 

GD Star Rating
loading...
Туркуудын мөрөөдөл талаар болохын өмнөхөн, 10.0 out of 10 based on 6 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. one says:

    euro 2008iin hariugaa changahan avlaadaa turkd ymarch bolomj bhgui bollooo hiddink ajlaa ogood daraagiin bagruugaa yvnldaa

    GD Star Rating
    loading...
  2. Wayne Rooney says:

    http://www.facebook.com/groups/wearereddevils/ Mongoliin 390 garui Ulaan Chutguruudiin bureldhuuntei Man United.n fan group, negdeerei Ulaan Chutguruudee!!!!!!! (zuwhun Ulaan Chutguruuded zoriulagdsan group) jich: Manai group bguulagdaad sar hagasiin l nuur uzej bgaa (Sportnews.iihen goyo shu)

    GD Star Rating
    loading...
  3. Guus says:

    Hidding Orosdoo l bj bhgyi dee

    GD Star Rating
    loading...
  4. d says:

    Роналду, Дрогба, Агуэро, Суарез нарын өмсгөлүүд зарна утас 95838884

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: