Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Евро 2012 » Хорват, Ирланд эрхээ “халаасаллаа”

GD Star Rating
loading...

Хорвачууд Туркийн талбайд зочлон 3 : 0-ээр бут ниргэснээр Европын аваргын эрхээ “бараг” авлаа. Одоо тэд талбайдаа 3 гоолоор ялагдахгүй байхад л болно.

Ивица Олич 2 дахь минутад гоолын салхийг хагалж улмаар Манджукич, Чорлука нар багийнхаа хожлыг баталгаажуулжээ.

Хэдийгээр бөмбөг эзэмшилтээр Туркчууд 65 хувьтай байж илүүрхсэн ч амжилттай довтолгоо тун цөөхнийг зохион байгуулсан юм. Харин Хорватчууд эсрэгээрээ хийсэн довтолгоо бүр нь Волкан Демирел очин төгсөж байлаа.

Стамбул. Стадион “Тюрк Телеком”.
Шүүгч- Феликс Брых (Герман).

ТУРК – ХОРВАТ- 0:3 (0:2)
Олич, 2 (0:1). Манджукич, 32 (0:2). Чорлука, 51 (0:3).
Турк Хорват
 Волкан Демирел  Стипе Плетикоса
 Хакан Балта  Йосип Шимунич
 Эгемен Коркмаз  Ведран Чорлука
 Эмре Белезоглу  Иван Ракитич (83)
 Хамит Алтынтоп  Лука Модрич
 Гекхан Генул (46)  Дарио Срна
 Сельджук Инан (69)  Гордон Шильденфельд
 Арда Туран  Томислав Дуймович
 Бурак Йылмаз (81)  Марио Манджукич (90)
 Гирай Качар  Ивица Олич (85)
 Сибри Сарыоглу  Домагой Вида
Сэлгээ
 Гекхан Тере, 46  Даниэль Праньич, 83
 Мехмет Топал, 69  Никица Елавич, 85
 Умут Булут, 81  Эдуардо, 90

Шар хуудас

 Хакан Балта, 64  Ведран Чорлука, 35
 Эмре Белезоглу, 66  Томислав Дуймович, 41
 Сабри Сарыоглу, 71  Ивица Олич, 69
 Ардан Турн, 87

Ирландын шигшээ ч мөн адил эхний тоглолтын дараа ирэх жилийн Европын аваргын эрхээ халаасаллаа. Эстонийг 4 : 0-ээр буулган авахад Робби Кин дубль хийж, Эндрюс, Уолтерс нар тус бүр нэгийг нэмэрлэсэн аж.

Таллинн хотод явагдсан уг тоглолтонд Эстоничууд маш олон алдаа гаргасныхаа горыг амссан. Дөнгөж 35 дахь минутад  Андрей Степанов хоёр дахь шар хуудсаа хүртэн талбайг чөлөөлсөн бол Райо Пиройя 77 дахь минутад түүний араас талбайгаас хөөгдсөн.

Хоёр хүн дутуу өрсөлдөгчөө Ирландчууд илүүрхсээр дөрвөн гоолоор буулган авсан юм.

Эстоний хэвлэлүүд тоглолтын дараа Унгар шүүгч Виктор Кашшаиг өөрсдийнх нь эсрэг ажилласан хэмээн буруутгаж байна. Харин Ирландчууд 1988 оноос хойш анх удаа Европын аваргад оролцох гэж байгаадаа баяртай байна.

Таллинн. Стадион “А Ле Кок”.
Шүүгч- Виктор Кашшаи (Унгар).

ЭСТОНИ – ИРЛАНД – 0:4 (0:1)
Эндрюс, 13 (0:1). Уолтерс, 67 (0:2). Кин, 71 (0:3). Кин, 88-с пенальти (0:4).
Эстония Ирландия
 Сергей Парейко  Шэй Гивен
 Райо Пиройя  Ричард Данн
 Дмитрий Круглов  Стивен Келли
 Янар Яагер  Шон Сент-Леджер
 Андрей Степанов  Гленн Уилан (78)
 Рагнар Клаван  Кит Эндрюс
 Александр Дмитриев  Стивен Уорд
 Константин Васильев  Джонатан Уолтерс (83)
 Мартин Вунк (61)  Эйден Макгиди
 Ярмо Ахьюпера (55)  Дэмьен Дафф (73)
 Тармо Кинк (67)  Робби Кин
Сэлгээ
 Владимир Воскобойников, 55  Стивен Хант, 73
 Йоэль Линдпере, 61  Кейт Фэхи, 78
 Атс Пурье, 67  Саймон Кокс, 83

Шар хуудас

 Андрей Степанов, 17  
 Ярмо Ахьюпера, 41  
 Райо Пиройя, 70  
 Сергей Парейко, 88  
 Андрей Степанов, 35 (2 жк)  
 Райо Пиройя, 77 (2 жк)

Мирко Вучинич тэргүүтэй Черногорчуудын Европын аваргын мөрөөдөл хэцүүхэн боллоо. Учир нь тэд Чехийн талбайд зочилж 2 : 0-ээр ялагдал хүлээгээд байна. Вацлав Пиларж, Томаш Сивок нар Чехүүдэд тун хэрэгтэй гоолуудыг авчирлаа.

Сери А -д тун сайн формтой байгаа      Стеван Йоветич Чехүүдийг нилээд сандаргасан ч Петр Чех үүргээ сайн биелүүлж байлаа. Челсигийн хаалгач өөр лүүгээ ирсэн 3 цохилтыг аюулгүй болгосон. харин Младен Божович тун завгүй ажиллаж 7 цохилтыг хаалганааса холдуулжээ.

Хариу тоглолт ирэх мягмар гаригт явагдана.

 

GD Star Rating
loading...
Хорват, Ирланд эрхээ "халаасаллаа", 10.0 out of 10 based on 10 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. Wayne Rooney says:

    http://www.facebook.com/groups/wearereddevils/ Mongoliin 390 garui Ulaan Chutguruudiin bureldhuuntei Man United.n fan group, negdeerei Ulaan Chutguruudee!!!!!!! (zuwhun Ulaan Chutguruuded zoriulagdsan group) jich: Manai group bguulagdaad sar hagasiin l nuur uzej bgaa (Sportnews.iihen goyo shu)

    GD Star Rating
    loading...
  2. one says:

    euro 2012t top baguud bugd garlaa ( portugal es tootsvol ). uneheer uzuushtei gal garsan goe goe togloltoor duuren boloh ym bnldaa

    GD Star Rating
    loading...
  3. aaaaaa says:

    Роналду, Дрогба, Агуэро, Суарез нарын өмсгөлүүд зарна утас 95838884
    as

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: