loading...
Мэргэжлийн сүмогийн Кюүшюү башё өчигдөр Фүкүока хотод эхэллээ. Энэ жил болсон дөрвөн башёгийн гуравт нь түрүүлээд буй их аварга Хакүхо энэ оныг ялалтаар өндөрлүүлэхийг хүсч буйгаа илэрхийлсэн. Өчигдөр тэрбээр барууны комүсүби Хоомашёг шилдэж татаад өвдөглүүлж, гараагаа сайхан эхэллээ. Мөн Харүмафүжи маэгаширагийн манлай бөх Окиноүмиг ёритаоши мэхээр орхисон.
Энэ башёд анхаарлын төвд буй бөх бол шинэ озэки Котошёогикү. Сүүлийн дөрвөн башёд 11-4, 10-5, 11-4, 12-3 гэсэн амжилт үзүүлж, озэки цолыг гуядаж авсан тэрбээр эхний өдөр Гүржийн Точиношинийг давлаа. Харин том цолтнуудаас озэки Барүто зүүний комүсүби Тоёоношимад дийлджээ. Монгол сүмочдоос өчигдөр Какүрюү Араныг, Токитэнкү Миябиямаг давж, Кёкүтэнхо Кисеносатод унасан байна.
Мөн Асасэкирюү нутгийн бөх Тамавашитай барилдаж, окүридашигаар өвдөг шороодуулжээ. Өнөөдөр Хакүхо Окиноүмитай, Хармүмафүжи Хоомашётай, Какүрюү Кёкүтэнхотой барилдана.
loading...



