loading...
Өнгөрсөн ням гаригт Японы Токио хотод ОУ-н усан спортын холбооны дэлхийн цомын тэмцээний сүүлчийн гараа явагдлаа. Эрэгтэйчүүдийн үндсэн ангилалд урьдчилан таамаглаж байсан ёсоор Өмнөд Африкийн Чад Ле Чос онооны давуу байдлаар тэргүүллээ.
Тэрээр тэмцээний сүүлийн өдөр 200 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд дахин нэг алтан медалиар энгэрээ мялаасан юм. Энэ ялалтыг байгуулахын тулд тэрээр Японы шилдэг тамирчин Такеши Мацудаг илүүрхэж 1 минут 43.79 секундын амжилт үзүүлсэн юм.
Мацуда 1 минут 43.99 секундээр мөнгөн медаль зүүсэн бол түүний багийн анд Сиого Хихара 1 минут 44.69 секундээр 3-р байранд шалгарчээ.
Ле Кос дэлхийн цомын цувралыг долоон медальтайгаар дуусгаж ерөнхий ангилалыг тэргүүллээ.
Гэвч тэрээр улирлын сүүлийн гараанд Японы Койсуке Хагинод дийлдэж 200 метрийн холимог сэлэлтийн алтан медалиа алдсан юм. Хагино улсынхаа рекордыг эвдэж 1 минут 53.67 секундын амжилт үзүүлжээ.
Мөнгөн медалийг Ле Клос 1 минут 54.72 секундээр хүртсэн бол Японы Хидемаса Сано 1 минут 55.94 секундын амжилтаар медальт байранд шалгарчээ.
200 метрийн араар даллах сэлэлтийн төрөлд Колумбын Омар Пинцин 1 минут 51.15 секундын амжилтаар тэргүүн байр эзэлсэн. Харин Японы Казуки Ватанабе , Юүки Ширай нар удаах байруудыг дараалан эзэлсэн байна.
Эмэгтэйчүүдийн 100 метрийн араар даллах сэлэлтийн төрөлд Японы Аяа Теракава 56.28 секундээр тэргүүлж энэ жилийн хамгийн сайн цагийг үзүүллээ.
Австралийн Рачел Гох 57.08 секундээр мөнгөн медалийг өөрийн болгосон бол Шихо Сакай хүрэл медалийг 57.24 секундээр зүүжээ.
Өөрийн хамгийн уралддаг 50 метрийн Мэлхий сэлэлтийн төрөлд Австралийн Лэйстон Пикетт 1 минут 43.79 секундээр тэргүүн байр эзэлж түүний нутаг нэгт Блайр Эванс 400 метрийн чөлөөт төрөлд 4 минут 01.24 секундын амжилтаар магнайлжээ.
Шведийн Терес Алшаммар эмэгтэйчүүдийн 50 метрийн эрвээхэй сэлэлтийн ангилалд 25.35 секундээр магнайлж, Японы Юка Катоуг ардаа орхилоо.
Алшаммар болон Ле Клс нар ерөнхий ангилалд түрүүлснээр тус бүр 100 мянган долларын эзэн боллоо.
Австралийн олимпийн аварга Иан Торп усан спортдоо эргэн ирсэн ч энэ удаагийн тэмцээнийг 26 –р байранд орсон амжилтаар дуусгаж байна.
loading...



