loading...
Өнөөдөр Эрдэнэт хотод “Атланта-96″ олимпийн наадмаас хүрэл медаль хүртсэн, жүдочдоос анх удаа Азийн аварга болсон гавьяат тамирчин Доржпаламын НАРМАНДАХын нэрэмжит өсвөрийн жүдочдын олон хотын тэмцээн эхэллээ.
Энэхүү тэмцээн нь Д.Нармандах гавьяатыг олимпоос медаль авсан 1996 оноос хойш жил бүр зохиогдож буй бөгөөд Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Н.Түвшинбаяр, дэлхийн аварга Х.Цагаанбаатар, залуучуудын ДАШТ-ий медальт Д.Төмөрхүлэг нарын олон шилдэг жүдоч энэ тэмцээний талбараас амжилтын гараагаа эхлүүлж байсан юм.
loading...



