Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Чөлөөт бөх » Чөлөөт бөхийн гурван тэмцээн дараалан болно

GD Star Rating
loading...

Энэ онд тэмдэглэж байгаа Монгол улсад чөлөөт бөхийн спорт үүсч хөгжсөний 50 жилийн ойн цуврал тэмцээнүүд үргэлжлэн явагдсаар байна. Манай үндэсний шигшээ багийн зарим бөхчүүд АНУ-ын Спортын хамтын ажиллагаа, солилцооны хөтөлбөрийн хүрээнд тус улсад хамтарсан бэлтгэл хийж байгаа бол манай оронд ойрын өдрүүдэд чөлөөт бөхийн 3 тэмцээн дараалан болох гэж байна. Үүнд Орхон аймагт 11 дүгээр сарын 17-18-ны өдрүүдэд Хөдөлмөрийн баатар, төр, нийгмийн зүтгэлтэн Ш.Отгонбилэгийн нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр, залуучуудын “Олимпийн одод” тэмцээн болно.

тэмцээнийг МҮОХ, “Ш.Отгонбилэг 21-р зуун сан” ТББ, Орхон аймгийн Засаг даргын тамгын газар, МЧБХ, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, “Хангарьд” спорт клуб, Орхон аймгийн чөлөөт бөхийн холбоо хамтран зохион байгуулж байгаа юм. Тэмцээн охидын төрөлд 38, 46, 51, 55, 59, 63, 67 кг, хөвгүүдийн төрөлд 29, 34, 38, 42, 46 кг, залуучууд эрэгтэй төрөлд 50, 55, 60, 66, 74, 84 кг-ийн жингийн ангиллаар явагдах юм.  Энэ оны 12 дугаар сарын 8-10-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт “П.Болд Дархан хөгжил” сангийн нэрэмжит өсвөр үе, залуучуудын олон улсын тэмцээн болно.

Дархан сумаас зохион байгаа олон улсын тэмцээнд хөвгүүд 27, 30, 34, 38, 42, 46, 50, 54, 58, 63, +69, охидууд 40, 44, 48, 52, 56, 60, +65, залуучууд эрэгтэй төрөлд 50, 55, 60, 74, 85, эмэгтэй төрөлд 51, 55, 59 кг-ийн жинд өрсөлдөх юм байна. Энэ оны 12 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотод Спортын төв ордны “А” танхимд ДАШТ-ний хүрэл медальт, Гавьяат тамирчин, Улсын начин Лу.Энхбаярын нэрэмжит өсвөр үе, залуучуудын тэмцээн болно. 10 дахь удаагаа зохиогдож байгаа уг тэмцээнд хөвгүүд 29, 32, 35, 38, 42, 46, охидууд 40, 46, 51, 55, 59, 63, 67, залуучууд эрэгтэй төрөлд 69, 74, эмэгтэй төрөлд 63, 67 кг-ийн жинд өрсөлдөх юм байна.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: