Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Шатар, даам, хөлөгт тоглоом, Шинэ мэдээ » Chess news

GD Star Rating
loading...

          Оюуны оддын онцлого тэмцээн

Өнгөрсөн сарын төгсгөл, энэ сарын эхээр “Мончесс” клуб дээр зохиогдсон “Оюуны одод” тэмцээнд Монголын шилдэг 20 шахам өсвөрийн шатарчид урилгаар оролцож өрсөлдснөөс Э.Болдоо (Хан-Алтай клуб), Г.Мөнхбаяр (Цагаан бэрс), Г.Батбилэг (Хөх морь), С.Болдгэрэл (Мончесс), Ү.Агьбилэг (Хан-Алтай) нар айргийн тавд шалгарчээ.

Шатарчдыг урилгаар (хураамжгүй) оролцуулж, товхимол гаргасан онцлого бүхий энэ тэмцээн нь цаашдаа уламжлал болон улирал тутам зохиогдох ажээ.

  

                                                                                                              

                               Өсвөрийн шатарчдын бэлтгэл тэмцээн болов.

Энэ сарын эхээр “Цагаан бэрс” клуб дээр явагдсан Өсвөрийн шатарчдын ДАШТ-д оролцох тамирчдын бэлтгэлийг сорих зорилготой тэмцээнд дээгүүр  чансаатай 50 шахам шатарчид швейцарь оноолтоор 7 тавилд тоглосноос ИМ Д.Шаравдорж, ОУМ Ц.Батчулуун, СМ С.Ган-Од нар тэргүүн байруудад шалгарч өсвөрийн шатарчдаас Г.Сайханзаяа, Г.Мөнхбаяр хоёр тусгай шагнал хүртжээ.

Тус тэмцээнийг Бразиль улсад 18ны өдөр эхлэх  ДАШТ-д оролцож буй өсвөрийн шатарчдын эцэг, эхчүүд ивээн тэтгэжээ.

 

Д.Шаравдоржийн дараалсан түрүү.                                

Саяхан Шишихутаг ДС-ийн 20 жилийн ойд зориулсан Монголын шилдэг шатарчдын 25 минутын түргэн тоглолтын тойргийн тэмцээнд Д.Шаравдорж, Ц.Батчулуун, Б.Гүндаваа нар эхний байруудыг эзлэв. 2 сая төгрөгийн шагналын сантай энэ тэмцээнд Б.Мөнгөнтуул, Н.Баттулга, Б.Хатанбаатар, Г.Мөнхгал, М.Гүнбаяр, Т.Батчимэг, Г.Эрдэнэ, У.Насанжаргал, С.Ган-Од нарын өндөр чансаатай 12 шатарчин оролцсон юм.

 

                         “Арын сайхан хангай-2011”-д  Цэцэн нүүдэл тэргүүлэв.

Энэ сарын 12-13ны өдрүүдэд Архангай аймгийн төв – Цэцэрлэг хотноо явагдсан “Арын сайхан хангай-2011” тэмцээнд 6 аймаг, Улаанбаатар хотын 300 гаруй шатарчид нийт 13 ангилалд оюун ухаанаа уралдуулснаас 7 хүртэлх насанд хөвгүүдээс Е.Төгстөмөр, Ц.Тэнгис, Г.Амартүвшин; охидоос Б.Мөнгөнзул, Б.Цолмон, Т.Энхдалай; 9 насны ангилалд хөвгүүдээс Ц.Цолмон, А.Төгөлдөр, Г.Бүрэнхангай; охидоос Н.Номин-Эрдэнэ, Э.Анударь, А.Маралмаа; 11 насанд А.Дөлгөөн, Н.Батнаран, Н.Эрдэнэ-Очир болон Б.Оюундарь, Д.Мөнхмандах, А.Солонго; 13 насанд Т.Пүрэвдорж, Н.Бумбаяр, Ц.Балдандорж болон Н.Уранчимэг, Б.Ганчимэг, Э.Оргилмаа; 15 насны ангилалд хөвгүүдээс Э.Энхнар,  Ц.Лхагвасүрэн, О.Бямбажаргал; охидоос О.Жаргалмаа, Э.Сумъяабаяр, С.Цэдэв; насанд хүрэгчдээс  Г.Эрдэнэ, Р.Амгаланбаатар, У.Насанжаргал; эмэгтэйчүүдээс Б.Билэгжаргал, С.Болормаа, Л.Долгор; ахмадуудаас Д.Насанбат, О.Цэрэндорж, Д.Магвансүрэн; Архангайн шатарчдаас Д.Жаргалсайхан, Ж.Алтангэрэл, Ж.Алтаншагай нар алт, мөнгө, хүрэл медаль тус тус зүүцгээв.

Тэмцээний үеэр хөгжөөн дэмжигчдийн дунд зохиосон “Урамтай шатар” клубын нэрэмжит шатрын бодлого түргэн бодолтын тэмцээнд амжилттай оролцсон Базаррагчаа (9 насны ангилалд оролцсон Чойсүрэнгийн аав), С.Гүррагчаа (13 насанд тоглосон Солонгын дэмжигч) нарт тусгай шагнал гардуулж, орон нутагт шатрыг хөгжүүлэхэд гаргасан идэвх, зүтгэлийг нь үнэлж ахмад шатарчин Н.Жанлавбурмаа, С.Нэргүй нарт олгосон Монгол туургатны шатрын холбооны “Хүндэт мастер” цолны тэмдэг, үнэмлэхийг тус холбооны Гүйцэтгэх захирал Н.Түвшинтөгс гардуулав.

Багийн нийлбэр дүнгээр  нийт 10  (5 алт, 4 мөнгө, 1 хүрэл) медаль хүртсэн  Чингэлтэй дүүргийн “Цэцэн нүүдэл” клуб гурван долоо хоногийн өмнө Дархан хотод явагдсан Өсвөрийн шатарчдын тэмцээнийг магнайлсан амжилтаа бататган тэргүүлж  Архангай, Баянхонгор аймгийн багууд удаах байрт шалгарлаа.

”Орон нутгийн шатарчдын ур чадварыг дээшлүүлж  авъяаслаг багачуудаа дэмжье” уриан дор явагдсан тус тэмцээнийг УБ хот дахь Архангайн нутгийн зөвлөлийн дарга, ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай санаачлан ивээн тэтгэж  Монгол туургатны шатрын холбоо, Архангай аймгийн ЗДТГ, БТСГ, “Очирпресс” ХХК хамтран зохион байгуулав.

Архангай аймгийн Нутгийн Зөвлөл өмнө нь  бүх сумддаа шатрын клуб байгуулж өгсөн бөгөөд энэ тэмцээнийг залгаад 14-20-ны өдрүүдэд шатрын багш нарыг “Багш дасгалжуулагч”-ийн сургалтад хамруулж байна.

Аваргын титмийн төлөөх тулаан эхлэв.

Албани улсын нийслэлд энэ сарын 14-30ны өдрүүдэд явагдаж буй эмэгтэйчүүдийн ДАШТ-ий төгсгөлийн шатанд одоогийн аварга Хоу Ифан (БНХАУ), өрсөлдөгчөөр шалгарсан Х.Конеру (Энэтхэг) хоёр сонгодог шатрын 10 өрөгт халз тулалдах бөгөөд тэнцсэн тохиолдолд 25 минутын 4 түргэн өрөгт нүүж дахин хайнцвал 10 хүртэлх блиц тоглож эцэст нь армогеддоноор (цагаан 5 минут, хар нь 4 минуттай тоглож тэнцвэл ялсанд тооцно) шийдвэрлэх дүрэмтэй, 2 өрөг нүүгээд нэг өдөр завсарлах тоглолтын хуваарьтай ажээ.

200 мянган еврогийн шагналын сантай энэ тэмцээний эхний хоёр өрөгт шатарчид тэнцээд байна.

Дэлгэрэнгүйг  http://www.wwcc2011tirana.com/template.php?pag=1&tongue=ENG   -д үзнэ үү

GD Star Rating
loading...
Chess news, 9.8 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. Зочин says:

    Batireedui ter Monchess clubiin temtseend oroltsooguishde!!!buruu hunii orog bna

    GD Star Rating
    loading...
  2. Уучлал хүсье !!, Ц.Бат-Эрдэнэ гэхийг “Ирээдүй” сургуулийн харъ
    яалалтай нь андуурч Ц.Бат-Ирээдүй гээд биччихсэн байна.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: