Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, Манчестер Сити, Ньюкасл » Алан Пардью “Манай багийн хамгаалалт энэ лигтээ тасархай”

GD Star Rating
loading...

Ньюкэсл Юнайтед багийн дасгалжуулагч Алан Пардью лигийн хүснэгтийг тэргүүлэгч Манчестер Сититэй хийх чухал тоглолтын өмнө ярилцлага өглөө. Премьер лигт ялагдаагүй яваа хоёр багийн тулаанд хожил байгуулахад “шилдэг хамгаалалт” нь тус болно хэмээн тэрээр үзэж байна.

Пардью мөн ОУХХ-ны ерөнхийлөгч Сепп Блаттерийн хөлбөмбөгийн талбай дахь арьс өнгөөр ялгаварлах үзлийн талаар өгсөн шууиан дэгдээсэн ярилцлагын талаар өөрийн бодлоо хуваалцжээ.

Асуулт : Цэнгэлдэхийн нэрийг өөрчлөх гэж байгаа талаар ямар бодолтой байна.

Иймэрхүү зүйл зөндөө л байдаг. Хүмүүс эргэн тойронд болж байгаа зүйлсийнхээ өөрчлөлтөнд дасан зохицож амьдрах хэрэгтэй. Жишээлбэл Барса өмнө нь өмсгөл дээрээ ганц ч спонсор тавьж байгаагүй хэрнээ одоо бусадтай адил болчихлоо.
Клуб үйл ажиллагаагаа цааш явуулах хэрэгтэй болохоор фенүүд ойлгоно гэж найдаж байна. Цэнгэлдэхийн тухайд үзэгчид суудлаа эзлээд, багаа дэмжин уухайлж байх нь хамгийн чухал гэж боддог. Харин өөр цэнгэлдэх рүү нүүх юм юм бол арай өөр байна байх
Алан Па́рдью – Ньюкэслийн дасгалжуулагч

Асуулт: Сепп Блаттер шиг чухал ач холбогдолтой хүн тоглолтын өмнө арьс өнгөний үзлийн талаар мэдэгдэл хийсэн нь танд ямар санагдаж байна.

Тийм ээ ийм зүйл байх хэрэгтэй.  Миний мэргэжил нэгтэй нөхдүүд ч бас ийм бодолтой байгаа байх. Одоо үүсээд байгаа нөхцөл байдлын хувьд арьс өнгөний үзлийг анхаарлын төвд аваачих нь буруу зүйл биш. Хөлбөмбөгөөр зогсохгүй нийгэмд ч гэсэн ийм үзэл байх ёсгүй учраас энэ талаар ярилцаж хэлэлцэж байх нь л чухал

Алан Па́рдью – Ньюкэслийн дасгалжуулагч

Асуулт: Ман Ситигийн форм тун гайхалта байгаа. Харин та нар хэр бэлтгэлтэй байна.
Манай багт энэ лигийн хамгийн шилдэг хамгаалалт байгаа. Тийм болохоор Ситигээс ирэх ямар ч дарамтыг тэсч чадах байх. Хэрвээ хамгаалсан тактикаар тогловол тэд ч бас хамгаалж чадна. Бас өмнөөс нь довтлоод эхэлвэл илүү нээлттэй тоглож чадах хүчтэй. Ер нь Сити ямар ч нөхцөл байдалд сайн тоглож чадах баг.  Харин манай баг лигтээ ялагдаагүй байгаа болохоор сэтгэлзүйн хувьд сайн бэлтгэлтэй байна. Ямар ч байсан тийм амархан буугаад өгөхгүй гэдгээ мэдэж байна

Алан Па́рдью – Ньюкэслийн дасгалжуулагч

Нэмэлт мэдээлэл

ОУХХ-ны ерөнхийлөгч Сепп Блаттер Al Jazeera, СNN ТВ-үүдэд өгсөн ярилцлагадаа арьсны өнгөөр гадуурхсан маргааныг сүр болгоод байх явдалгүй хэмээн мэдэгдсэн юм.

Ньюкэсл Юнайтед 11 сарын 9-нд өөрсдийн St James’ Park цэнгэлдэхийн нэрийг ерөнхий спонсор олох хүртлээ Sports Direct Arena хэмээн нэрлэхээр болсон юм.

Мөн пүрэв гаригт тэд 19 настай Английн U-21 шигшээ багийн тоглогч Шолагийн дүү Сэмми Амеобитэй 3 жил хагасын гэрээ байгуулсан.

 

GD Star Rating
loading...
Алан Пардью "Манай багийн хамгаалалт энэ лигтээ тасархай", 9.8 out of 10 based on 6 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. ManU says:

    City-gduusgaadog

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: