loading...
“Евро 2012”-ын урьд чилсан тоглолтод арав дараалан хожиж, тивийнхээ багуудаас хамгийн түрүүнд эрхээ авсан Германы шигшээ өнгөрсөн мягмар гаригт талбайдаа ДАШТ-ий мөнгөн медальт Голландыг хүлээн авч, хөршүүдээ 3:0-ээр давамгайлан хожлоо. 1996 оны Европын аваргад талбайн эзэн Англид 1:4-өөр хожигдсоноос хойш ийм “доромжлол”- ыг амсаж байгаагүй хүчирхэг “Улбар шарууд”-ыг шившигтэй нь хутгасан Германы шигшээгийн хүч чухам юунд оршиж байна вэ? Тэд 2008, 2010 онд хожигдсон хариугаа Испаниас авч чадах болов уу? Хөлбөмбөгийн мэргэжилтнүүд Бундестимийн бусдаас ялгарч буй онцлог талуудыг ингэж дүгнэж байна
1.“Герман машин”-ыг 75 дахь тоглолтдоо удирдан оролцож буй Йоахим Лев энэ хугацаанд 52 ялж, 13 тэнцэн, 10 удаа хожигдоод байна. Түүний баг нэг тоглолтод дунджаар 2.5 бөмбөг оруулж 0.6-г алдаж байгаа тооцоо гарчээ. Өөрөөр хэлбэл, хэд хоногийн өмнө Украинтай 3:3-аар тэнцсэн нь ойрын жилүүдэд хаалгандаа хамгийн олон бөмбөг алдсан тоглолт болжээ. Гэхдээ немцүүд Киевт гурван хамгаалагчтай тоглох тактикыг туршсан билээ. Ямар нэгэн онцгой тохиолдолд юм уу, хожигдож яваа үед энэ аргыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нь тодорхой. Харин дараа нь 2004 оноос хойш тоглосон дөрвөн хамгаалагч, таван хагас хамгаалагч, нэг довтлогчтой хувилбараараа тоглоод Голландыг бут ниргэв. Энэ хувилбарынх нь эсрэг Англи, Аргентин, Бразилийн багууд юу ч хийж чадаагүй билээ.
2. Талбайн эзэд Хамбургт гэмтэлтэй Швайнш тайгер гүйгээр тоглож, ахлагч Лам, Шюррле, Гомес нараа амраасан хэдий ч энэ нь үндсэн тоглолтоо гаргахад саад болоогүй. Өөрөөр хэлбэл, тэд Голландаас сэлгээ, нөөц сайтай байна гэсэн үг. Харин “Улбар шарууд”-ын бүрэлдэхүүнд ван Перси, Роббен нараас бусад нь тоглосныг санах хэрэгтэй.
3. Украины эсрэг тоглолтыг өнжсөн Мирослав Клозе энэ удаа талбайд гарч гоол хийгээд зогссонгүй хоёр ч оновчтой дамжуулалт өгөв. Ийнхүү польш гаралтай довтлогч шиг шээдээ 63 дахь гоолоо оруулж, домогт Герд Мюллерийн рекордыг эвдэхэд ердөө тавхан бөмбөг л үлдлээ. Миро “Бавари”-д өөрөөс нь илүү үнэлэгддэг Марио Гомесоос шигшээдээ хамаагүй илүү тоглодог болохоо дахин нотолсон нь энэ. Сонирхолтой нь “Бавари”-гийн хоёр мэргэн бууч шигшээгийнхээ сүүлийн 33 тоглолтод ердөө 79-хөн минутыг л талбайд хамтдаа өнгөрүүлжээ
4. Голландын хамгаа лагчид энэ тоглолтод Мюл лер-Клозе- Өзил хэмээх гурва лжингийн учрыг ойлгоогүй байсаар хаалгандаа гурвын гурван гоол алдсан. “Реал”-ын найруулагч “Барса”-гийн Хавигаас дутахааргүй богинын зайн дамжуулалтын мастер гэдгээ харуулсан. Тэгвэл ердөө хоёр жил хагасын өмнө Германы дээрээсээ гурав дахь лигт тоглож байсан Томас Мюллер Бундестимийн лидерүүдийн нэг болсноо энэ тоглолтоор зарлан тунхаглалаа. Тэрбээр шигшээ багийнхаа сүүлийн 11 гоолын комбинацид бүгдэд нь ямар нэгэн байдлаар оролцсон юм.
5. Энэ тоглолтод Тони Кроос, Сами Хедира нар айлын бөмбөгийг таслах, довтолгоо эхлүүлэх үүргээ өндөр төвшинд биелүүлсэн учир үзэгчид Бастиан Швайнштайгерыг үгүйлсэнгүй. Хедира зөвхөн нэгдүгээр үед л ван Боммел, Стротман, Снайдер нарын бөмбөгийг арав гаруй удаа амжилттай тасалсан бол Кроос 35 орчим метрээс Клозед алсын дамжуулалтыг оновчтой өгсөн нь Мюллерийн гоол орох эхлэл болжээ.
Р.МАНЛАЙ
loading...




Хөлбөмбөгийн ЕАШТ бол өөрөө их сонин тэмцээн ямар ч тооцоолоогүй баг түрүүлдэг тохиолдол цөөнгүй Тиймээс шигшээ багуудын одоо байгаа байдал юу ч илэрхийлэхгүй гэж бодож байна Яг тэмцээний өмнө бүрэлдэхүүн тактикаа өөрчлөөд нарийн тооцоотой тоглоод амжилт гаргах ч магадлал өндөр Тиймээс группын хуваарь гарч байж л багуудын цаашдын зам мөр тодорхой болох байх гэж бодож байна
loading...
german spain 2 bol barag adilhan tuvshind toglodog odoo baigaa gants yalgaa ni Casillas l bh shiv de
loading...
Ene niitleliig 100 udaa like shuu! Tsaashid busad shigshee bagiin talaar ene metchilen hiine biz! Aain?!
loading...
hariutslagatai togloltond yaaj toglohiig n harii daa
loading...