Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 6.Олимпийн бус, Дартс » Дартсын дэлхийн аваргад манай тамирчид амжилттай оролцож байна

GD Star Rating
loading...

Энэ сарын 16-19-ний хооронд Хятадын Шанхай хотноо дөрвөн өдрийн турш зохиогдож буй “IDF Darts World Cup – Shanghai 2011” дартсын дэлхийн цомын тэмцээнд оролцож буй Монголын Дартс Сонирхогчдын Холбооны баг тамирчид маш амжилттай оролцож байна. Гурав дахь өдрөө үргэлжлэх энэхүү өнөөдрийн тэмцээний эхний тоглолтоор тэд хожвол шөвгийн дөрөвт үлдэх бөгөөд эндээс хожвол ХҮРЭЛ МЕДАЛИЙН төлөө тоглох юм байна.
Мөн ганцаарчилсан төрөл өнөөдөр крикит-ээр үргэлжлэх бөгөөд мөн манай тамирчид түрүү жилийн амжилтаа ахиулсан байна.
Монгол улсаас дартсын спортын дэлхийн цомын тэмцээнд өнгөрсөн жил анх удаа МДСХ-ны тамирчид оролцож байсан бөгөөд тэд дэлхийн 32 орны тамирчдаас багаараа 8-р байрт шалгарч байсан билээ. Тэгвэл хоёр дахь жилдээ оролцож буй манай шигшээ багийн тамирчид энэ удаа амжилтаа ахиулан хүрэл медаль энгэртээ гялалзуулахад ойрхон иржээ. “IDF Darts World Cup – Shanghai 2011” дэлхийн цомын тэмцээнд 30 гаруй орны 300 гаруй тамирчид оролцож байгаа аж. Дэлхийн тавцанд Монгол улсынхаа далбааг мандуулж буй монгол тамирчид ийнхүү хүрээгээ тэлж байна.
Дартс хэмээн энэ их спортын төлөө хамтдаа зүтгэж яваа хайрт найзууд, анх нөхөд, холбооны тамирчиддаа өндрөөс өндөр амжилт хүсье. Монголчуудаа тэдэндээ амжилт хүсч дэмжицгээе.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: