Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Жүдо » Наркагийн нэрэмжит тэмцээн болов

GD Star Rating
loading...

 

“Атланта-96” олимпийн хүрэл медальт, Ази тивийн аварга Д.Нармандахын нэрэмжит жүдо бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах 16 дахь удаагийн тэмцээн энэ сарын 14-16-нд Эрдэнэт хотноо боллоо. Хөвгүүдийн ангилалд болсон энэхүү тэмцээнд 15 байгууллагын 310 тамирчин 13 хүнд хүч сорин өрсөлдөв. Тэмцээнд 1994 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн тамирчид оролцсон юм.

ТЭМЦЭЭНИЙ ДҮН

 27 КГ: 1.Б.Жавхлантөгс (Тэмүүжин) 2.Б.Хүрэлшагай (Чингэлтэй) 3.Б.Цогтбаяр, С.Баасанцэрэн (хоёул “Хангарьд”)

30 КГ: 1.О.Шинэбаяр (Тэмүүжин) 2.Б.Эрдэнэбаяр (Хангарьд) 3.Б.Сүхбат (Тэмүүжин), Б.Нармандах (Женко)

34 КГ: 1.Э.Отгонбаяр (Женко) 2.Х.Хуягбаатар (Дархан-Уул) 3.Б.Азбаяр (Хангарьд), М.Баасанжав (Женко)

38 КГ: 1.Г.Мөнхбат (БТДуС) 2.Д.Шагдарсүрэн (Тэмүүжин) 3.А.Нэргүйбаатар (Архангай), Б.Мөнгөншагай (Тэмүүжин)

42 КГ: 1.Б.Амартүвшин 2.Б.Хүчитбаатар (хоёул “Женко”) 3.Б.Мягмар-Очир (Архангай), Ц.Төгсцолд (БТСДуС)

46 КГ: 1.Д.Батбаяр (“Олимп” сургууль) 2.Ц.Цогбаатар (ОБЕГ) 3.З.Түшигтөр (Тэмүүжин), Б.Баяраа (Женко)

50 КГ: 1.Э.Эрдэнэсүх (“Олимп” сургууль) 2.Б.Сумъяабазар (БТДуС) 3.Ж.Амарболд (ОБЕГ), П.Алтанбагана (“Олимп” сургууль)

55 КГ: 1.Г.Баттулга (Женко) 2.Г.Лхагвадорж (“Олимп” сургууль) 3.Б.Батбаяр (БТСДуС), С.Мөнхбаатар (Женко)

60 КГ: 1.Д.Бямбасүрэн (БТСДуС) 2.М.Бавуубаатар 3.С.Баяртүвшин (хоёул “Женко”), Г.Балсанлхүндэв (Хангарьд)

66 КГ: 1.Г.Мөнх-Эрдэнэ (Хангарьд) 2.Б.Пүрэвдаваа 3.Д.Балжинням (хоёул “БТСДуС”), Б.Алтансүх (Женко)

73 кг: 1.А.Алтан-Очир (БТСДуС) 2.Г.Алтанбагана (Тэмүүжин) 3.Б.Гаажадамба (Женко), М.Тамир (“Олимп” сургууль)

-81 КГ: 1.Б.Дэнзэнсамбуу 2.Б.Бат-Эрдэнэ (хоёул “Тэмүүжин”) 3.Т.Пунцагдорж (Женко), Б.Ширмэн (БТСДуС)

+81 КГ: 1.Ө.Дүүрэнбаяр (“Олимп” сургууль) 2.Б.Серик (ОБЕГ) 3.П.Пүрэвбаатар, М.Лувсандорж (хоёул БТСДуС)

Багийн дүнгээр Г.Эрдэнэбат, З.Сүхчулуун дасгалжуулагчтай Биеийн тамир, спортын дунд сургууль 52 оноогоор тэргүүлж, 41.5 оноотой “Тэмүүжин” спорт клуб (дасгалжуулагч нь Д.Энхбаатар, Т.Энхцэцэг), 33 оноотой “Женко” клуб (дасгалжуулагч нь Г.Энхбаяр) удаалав. Тэмцээний шилдэг тамирчнаар 60 кг-д түрүүлсэн Д.Бямбасүрэн, 66 кг-д алт авсан Г.Мөнх-Эрдэнэ нар шалгарсан байна.

Г.БАЯР

 

GD Star Rating
loading...
Наркагийн нэрэмжит тэмцээн болов, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: