loading...
Монголын үндэсний олимпийн академи, Монголын спортын маркетингийн агентлаг хамтран Спортын менежментийн судалгааны багийг байгуулж байна. Орчин үеийн спортын салбарын голлох судлагдахуун болсон спортын менежментийг шинжлэх ухааны үндэстэй судлах, нийгэм, эдийн засгийн нөлөөг тооцох, түүнээс улбаалан засгийн газар, бодлого боловсруулагчдад зөвлөмж өгөх, спортын төрийн бус болон бизнессийн байгууллагуудад туслалцаа үзүүлэх зорилготой байгуулагдаж байгаа тус судалгааны багт Монгол улсын их сургуулийн Эдийн засгийн сургууль, Математик Компьютерийн сургууль, Биеийн тамирын дээд сургууль, Үндэсний биеийн тамирын дээд сургууль, Аварга дээд сургууль болон зарим спортын холбоодын төлөөлөл багтаж байгаа юм. Тус баг өнөөдөр нээгдсэнээ албан ёсоор зарлаж, анхны хурлаа амжилттай хийлээ. Уг хурлаар тус баг ойрын ирээдүйд хийх ажлын төлөвлөгөө, зохион байгуулалтын асуудлаа хэлэлцлээ.
loading...



