Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 5.Олимпизм » УНИВЕРСИАДЫН ТАМИРЧИД ТӨРИЙН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ

GD Star Rating
loading...

Монголын Оюутны спортын холбоо /МОСХ/ 2011 оны 8 дугаар сард БНХАУ-ын Шинжинь хотноо болсон дэлхийн оюутны спортын зуны “Универсиад” 26 дугаар их наадамд (ДОСЗУИН) өөрийн орны тамирчдыг спортын 12 төрөлд 160 хүний бүрэлдэхүүнтэй амжилттай бэлтгэн оролцуулсан билээ. Монголын оюутнууд дэлхийн 152 орны 10,600 тамирчидаас 4 мөнгөн медаль хүртэн багийн нэгдсэн дүнгээр 32 дугаар байрт орж эх орныхоо нэрийг өндөр өргөн мандуулсан юм. Энэхүү наадмаас медаль хүртсэн авьяаслаг оюутан тамирчдын амжилтыг Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өндрөөр үнэлэн төрийн дээд одон, медалиар шагнав. Их наадмын мөнгөн медальт, Мон-Алтиус БТДС-ийн оюутан,жудо бөхийн эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жингийн тамирчин О.Чинбат, МУБИС-ийн оюутан, буудлагын урт бууны эмэгтэйчүүдийн 50 метрийн 3 дасгалд буудах төрлийн мөнгөн медальт тамирчин Ч.Нарантуяа нарыг “Алтан гадас” одонгоор,  “Универсиад”-ын наадмын урт бууны хэвтээ 50 метрийн эрэгтэй багийн төрлийн мөнгөн медальт тамирчин Б.Бишрэл, Д.Ганзориг /Үндэсний БТДС/,   ШУТИС-ийн оюутан Н.Баяраа нарыг “Хөдөлмөрийн хүндэт медаль”- аар тус тус шагналаа.                                 

                   “Бага олимп” хэмээн нэрлэгддэг оюутны “Универсиад-2011” наадамд спортын өндөр амжилт гарган мөнгөн медаль хүртсэн бүх тамирчидыг Эрүүл мэндийн сайд С.Ламбаа хүлээн авч “Биеийн тамирын тэргүүний ажилтан” цол тэмдэг гардуулсан билээ.

Олон улсын оюутны эрхийн өдөр / 11 сарын 17-ны өдөр/-ийг тохиолдуулан уг наадамд амжилттай оролцсон дасгалжуулагч, шүүгч, албаны хүмүүсийг Боловсрол Соёл, Шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр тус яаман дээр хүлээн авч уулзан МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайханыг оюутны спортыг хөгжүүлэх үйлсэд оюутан ахуй үеэсээ эхлэн 22 жил үр бүтээлтэй ажилласныг үнэлэн “Боловсролын тэргүүний ажилтан цол” тэмдэгээр, уг наадмаас 2 мөнгөн медаль хүртсэн буудлагын урт бууны багийн дасгалжуулагч С.Адилбиш, таэквондогийн олон улсын шүүгч Л.Отгонбаатар, шатрын мөнгөн медальт тамирчин, их мастер Б.Мөнгөнтуул, буудлагын мөнгөн медальт тамирчин Ч.Нарантуяа, наадмын ажлын албаны дарга, МОСХ-ны Гүйцэтгэх захирал Ч.Эрдэнэтуяа нарыг БСШУЯ-ны жуух бичгээр тус тус шагнасан байна.

МОСХолбооноос оюутны спортыг хөгжүүлэх үйлсэд оруулж байгаа үнэтэй хувь нэмрийг нь үнэлэн БСШУ-ны сайд Ё.Отгонбаярт 2013 оны 7 сард ОХУ-ын Казань хотноо болох  дэлхийн оюутны спортын зуны “Универсиад” 26 дугаар их наадамд хүндэт зочноор оролцох урилгыг Олон улсын оюутны спортын холбооны ерөнхий санхүүч, МОСХ-ны Ерөнхийлөгч Д. Баясгалан гардуулан өгч, хүндэтгэл үзүүлжээ.

Оюутан залуучуудаа байнга туслан дэмжиж байдаг Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд С.Батболд, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, БСШУСайд Ё.Отгонбаяр нартаа Монголын нийт оюутнуудаа төлөөлөн МОСХолбоо гүн талархалаа илэрхийлж байна.

GD Star Rating
loading...
УНИВЕРСИАДЫН ТАМИРЧИД ТӨРИЙН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: