Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Монголын хөлбөмбөг, МХБХ » ХӨЛБӨМБӨГЧИД “ФУТЗАЛЫН ОРДОН”-ГОО ХҮЛЭЭН АВЛАА

GD Star Rating
loading...

МХБХолбоо 2011 оныг “Сургалт-Бүтээн байгуулалтын жил” болгон зарласан билээ. Энэхүү жилийн хүрээнд өмнө нь “Охидын хөлбөмбөгийн талбай”-г хүлээж авч байсан бол 2011 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр томоохон бүтээн байгуулалтын ажлаа хүлээн авлаа.

            Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Дэлхийн Хөблөмбөгийн Холбооны Гүйцэтгэх Хорооны гишүүн, Азийн Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч ноён Занг Жилонг, AFC-ийн Гүйцэтгэх Хорооны гишүүн МХБХ-ны Ерөннхийлөгч Б.Ганболд, БСШУ-ны сайд Отгонбаяр, Эрүүл Мэндийн сайд Ламбаа болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Ийнхүү FIFA-аас дэмжлэг туслалцаа болгон өгдөг “GOAL” төсөл Монгол Улсад амжилттай хэрэгжсээр байна. Урьд өмнө явагдсан энэхүү “GOAL” төслийг танилцуулбал:

2001 оны 10 дугаар сарын 29. GOAL-1 төсөл.

Монголт Улсад хөлбөмбөгийн ногоон талбай зайлшгүй хэрэгцээтэй үед энэхүү төслийг хэрэгжүүлснээр Монгол Улсад Олон Улсын чанартай тэмцээн уралдаануудыг авах боломжтой болсон. Ингэснээр олон мянган хөлбөмбөг сонирхогч залуучууддаа тэмцээн, уралдааныг үзүүлэхээс гадна, манай тамирчид бэлтгэл сургуулилтаа базаан тэмцээн уралдаанд амжилт үзүүлэх үндэс суурь нь болсон билээ.

2004 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр. GOAL-2 төсөл.

1 дүгээр төсөл амжилттай хэрэгжсэний дараа тамирчид хувцас солих өрөөгүй, МХБХ-ны аппаратын ажиллагсад ажиллах нөхцөлгүй байсан үе. Энэ үед энэхүү төсөл хэрэгжсэнээр тамирчид тохь тухтай орчинд хувцас хэрэглэлээ солих, албан хаагчид зутрахгүйгээр ажлаа хийх сайхан боломжууд бүрдсэн юм.

2007 оны 3 дугаар сарын 21-ний өдөр. GOAL-3-4 төсөл.

Хөлбөмбөг хөгжихөд

Хөлбөмбөг хөгжихөд жилийн улирал туйлаас чухал. Өвөлдөө -20 хүртэл хүйтэрч, хөлбөмбөг хөгжихөд хүндрэлтэй байдаг учир МХБХолбоо албан ёсоор Футзалын Ордонтой болох хүсэлтээ FIFA-д тавилаа. Энэхүү хүсэлтийг хүлээн авч, арав гаруй жилийн өмнөөс Монгол Улсад үндэс сууриа тавьсан футзалын спорт хөгжих сайхан боломжийг бий болгон  “GOAL 3,4” төслөөр Футзалын Ордон бий болголоо.

Футзалын Ордонгийн нээлтэд зориулан МХБХ-ноос “Футзалын нээлттэй тэмцээн”-ийг 2011 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн зохион байгуулах гэж байна. Энэхүү тэмцээнд оролцож байгаа сонирхогчдын баг нэг хэсэгт орох бөгөөд мэргэжлийн буюу лигийн клубууд нөгөө хэсэгт орох ажээ.

Футзалын Ордонг ашиглалтад орохтой зэрэгцэн Монгол Улсын Футзалын шигшээ баг Азийн Аварга Шалгаруулах тэмцээнд Малайзийн нийслэл Куалу Лумпур хотноо оролцлоо. Тэд эхний тоглолтоо БНСУ-ын багтай хийсэн бөгөөд анхныхаа гоолыг оруулсан амжилт үзүүлсэн байна. Тоглолтын 28 дахь минутад Ж.Цацрал гоол хийж, Монгол Улсын футзалын түүхэнд анхны гэдгээр бичигдэх эрхтэй болсон байна. Тоглолт 5:1 харьцаатайгаар БНСУ-ын баг ялжээ. Хоёр дахь тоглолт Хонгонгийн багтай хийсэн бөгөөд эн тэнцүүхэн өрсөлдсөн хэдий ч 3:0 харьцаатайгаар хожигдлоо. Анхныхаа тэмцээнд асар их туршлага хуримтлуулсан гэдэгт итгэхийн ялдамд цааш цаашдын тэмцээндээ амжилттай оролцохыг хүсэн ерөөе.

МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО

GD Star Rating
loading...
ХӨЛБӨМБӨГЧИД “ФУТЗАЛЫН ОРДОН”-ГОО ХҮЛЭЭН АВЛАА, 10.0 out of 10 based on 2 ratings

Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. Red Devil says:

    Futsal ordon n goyo yumaa, gehdee HK iin shigsheetei ene tentsuuhen togloj 3-0 oor hojigdloo gedeg aimar tee?!

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: