Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Талбайн теннис » Шилдэг наймын өрсөлдөөн ATP finals

GD Star Rating
loading...

Талбайн тэннисний эрэгтэйчүүдийн оны хамгийн сүүлийн тэмцээн ATP  finals  энэ сарын 20-ны өдөр Лондонд эхлэх гэж байна. АТР шигшээ тэмцээнд дэлхийн чансааг тэргүүлж байгаа шилдэг найман теннисчин өрсөлддөг юм.

2011 оны АТР-ийн шигшээ тэмцээн эхлэхэд 2 хоног үлдсэн үед тэмцээнд оролцогч шилдэг найман тэннисчин Лондон хотын төвд байрлах усан цахилгаан станцад ёслолын ажиллагаанд оролцлоо. Энэ ёслолын ажиллагаа нь тэмцээний буяны үй ажиллагааны нэг хэсэг байсан юм. Дэлхийн чансааг тэргүүлэгч шилдэг найман тэннисчин болоод хосын төрлийн шилдэг 16 тэннисчин энэхүү ёслолд оролцож тэмцээний өмнөх сурталчилгааг хийлээ. Энэ бүтэн сайн өдөр Лондонгийн О2 ордонд эхлэх тэмцээн урьдын адил хэсгийн тулаанаар эхэлнэ. 8 тэннисчин 4,4-өөрөө Эй болон Би хэсэгт хуваагдсан. Хэсэгтээ 3 тоглолт хийсний дараа эхний 2 байрт орсон тэннисчид хагас шигшээ өрсөлдөөнийг хийх юм. Өнгөрсөн жил тэмцээний шигшээд тоглож байсан Рожэр Фэдэрэр, Рафаэль Надаль нар энэ жил нэг хэсэгт багтаж дахин нэг хуучины өрсөлдөөнийг хийхээр болжээ.

Рожэр Фэдэрэр                     Швейцарь, дэлхийн №4                             Энэ бол Уимбледоноос үнэхээр өөр. Миний хувьд илүү сайхан тэмцээн. Шилдэг найман тэннисчин өрсөлдөх учраас уур амсьгал, өрсөлдөөн гээд бүх зүйл ондоо байдаг юм. Энэ тэмцээнд би шилдэг тоглолтуудаа хийж байлаа. Энэ тэмцээнийг байнга хүлээдэг.

Надаль болон Фэдэрэр Би хэсэгт Жо Вилфред Цонга, Мэрди Фиш нартай хамт орсон. Харин Эй хэсэгт дэлхийн №1 Новак Жокович, №3 Энди Мюррэй нар оржээ.

Новак Жокович                  Серб, дэлхийн №1              

Миний карьерийн хамгийн шилдэг жил тохиож байна. Хэдийгээр би хоёр ч удаа гэмтээд байгаа ч эргээд сайн тоглолтоо үзүүлж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа.

Энди Мюррэй сүүлийн 19 тоглолтынхоо 18-д нь ялсан амжилттай Лондонд ирээд байгаа. Шотланд тэннисчин ЮС Опэний хагас шигшээд шалгарсанаас хойш Бангкок, Токио, Шанхайн тэмцээний цомыг аваад байна.

Энди Мюррэй                                   Британи, дэлхийн №3                   

Би сайн тоглож байгаа. Бараг л бүх тоглолтондоо 6:0-ээр шахуу хожиж байна. Харин энд тэгж хожих хэцүү. Энд дандаа шилдэг тэннисчид цугларсан учраас тоглолт бүр хэцүү болох байх.

Муррэй, Жокович нартай хамт 2007 оны шигшээд шалгарч байсан Давид Фэррэр, Чехийн Томаш Бердых нар Эй хэсэгт багтжээ. Харин өнгөрсөн жил шигшээд Рожэр Фэдэрэрт 3 сетээр хожигдож байсан Рафаэль Надаль аль хэдийнээ шинэ улирлын тухай бодоод эхэлжээ.

Рафаэл Надаль                                 Испани, дэлхийн №2                     

Тэгж найдаж байна, гэр бүл найз нөхөдтэйгээ гэртээ байх үргэлж сайхан байдаг. Шанхайн тэмцээний дараа бага зэрэг ядарсан. Бэлтгэл хийх хэрэгтэй ч энэ жилдээ амарна. Ирэх жил эрүүд эрч хүчтэй байх нь илүү чухал учраас тиэгж байгаа юм. Энэ улирлыг эрүүл дуусгаж байна тиймээс ирэх улирлыг сайн эхлүүлэхийг хүсч байна.

Харин хосын төрөлд чансааг тэргүүлэгч Боб, Майк Браун Эй хэсгийг тэргүүлж байгаа бол Нэнад Зимонич, Михал Лодра нар Би хэсгийг тэргүүлэхээр болсон байна.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: