GD Star Rating
loading...
loading...
- Колумбын эсрэг хийсэн Дэлхийн аваргын урьдчилсан шатны тоглолтонд Аргентин хамгаалагч Николас Бурдиссо өвдгөндөө хүнд бэртэл авсан. Эмнэлэгийн шинжилгээний дараа түүнийг 6 сарын дараа л талбайд эргэн ирэх боломжтой гэсэн мэдээ байна. Өдгөө 30 настай Бурдиссо Сери А –гийн шинэ улирал эхэлснээс хойш Ромагийн хамгаалалтын шугамын салшгүй хэсэг болоод байсан юм. Гэвч түүнийг бэртэл авснаар Луйс Энрикед төвийн хамгаалалтанд Габрель Хайнц, Хуан, Симон Каер гэсэн сонголтууд л үлдлээ.
- Бундеслигийн Байерн Мюнхен багийн захирал Карл Хайнц Румменигге ирэх өвлийн наймааны цонхоор тоглогч авахгүй гэдгээ мэдэгдлээ. Мөн багаасаа явах тухай яриа гаргаад байсан Ивица Оличиийг үлдээнэ гэдгээ зарласан байна. Ирэх нэг сар гэхэд түүнд шинэ гэрээ ч санал болгож болох тухай Румменигге үг цухуйлгалаа. Байерн Мюнхенчууд энэ амралтын өдрөөр лигийн хүчтэй өрсөлдөгч Боруссия Дортмундтай тоглохоор бэлтгэл сургуулилтаа базааж байна.
- Интерийн хамгаалагч Кристиан Киву Реал Мадрид руу явж магадгүй тухай түүний агент ярилаа. 31 настай Румын эр багийнаа одоогийн амжилтанд сэтгэл дундуур байгаа учраас ирэх зун гэхэд багаа сольж магадгүй байна. Түүнийг дөрвөн жилийн өмнө Италид ирэхээсээ өмнө тоглож байсан Аякс баг руу буцах тухай шуум хүчтэй яригдаж байгаа. Харин Кивугийн агент үүнийг үгүйсгээд Европын шилдэг дөрөв, таван баг түүнийг авахаар хөөцөлдөж байгаа хэмээлээ. Үүнд эзэн хааны алдартай Реал Мадрид дээгүүр байр эзэлж байгаа аж.
- Бундеслигийн Кёлн багийн ерөнхийлөгч Wolfgang Overat ажлаа хүлээлгэж өглөө. Түүний сонгуульт хугацаа 2013 онд дуусах ёстой байсан. Гэвч дэд ерөнхийлөгч болон туслахуудын хамт ийнхүү эрт халаагаа тавьж өгч байна. Overat энэ албыг сүүлийн долоон турш хашиж байсан. Гэвч багийнхаа сүүлийн үеийн тааруухан амжилтыг бодолцон шинэ удирдлагуудад халаагаа өгөх цаг болсон хэмээн энэ шийдвэрээ гаргажээ. Кёлн яг одоо хүснэгтийн 11-р байранд 16 оноотой явж байна.
- Барсагийн шинэ од Тьягу Алкантара клубтэйгээ шинэ урт хугацааны гэрээ байгуулах гэж байна. Рафинья хочоороо алдартай тэрээр өнгөрсөн долоо хоногт Испаний эзэн хааны цомын тэмцээнд Hospitale-ийн эсрэг хийсэн тоглолтонд үндсэн багийн дебутээ хийсэн юм. Өдгөө 18 настай Бразил гаралтай тэрээр Испаний залуучуудын бүх насны шигшээ багт дуудагдаад байгаа. Тун удахгүй үндсэн багт орох магадлал өндөр гэж түүнийг мэргэжилтнүүд магтаж байгаа аж.
GD Star Rating
loading...
loading...








Бичиг үсгийн алдаагаа хянаж байж оруулмаар юм
loading...
svrtei sda buruu bichlee gd oilgohgui bgamu
loading...
Албан ёсны зүйл бол албан ёсных л байх хэрэгтэй
loading...
tovch bogood todorhoi saihan medeeleluud l bna
loading...