GD Star Rating
loading...
loading...
Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ноос тэмцээний үед тамирчдаа дэвжээнд авч гарсан дасгалжуулагчийн биеэ авч явах байдлын талаар шинэ дүрэм баталжээ. Арваннэгдүгээр сарын 19-20 буюу ирэх амралтын өдрүүдэд Голландын Амстердам хотноо зохиогдох Гранпри тэмцээнээс эхлэн дүрмийн дараах заалтуудыг хэрэгжүүлж эхлэх ажээ:
1.Барилдааны үед дасгалжуулагчид өөрийн тамирчиндаа заавал зөвлөгөө өгч болохгүй
2.Харин шүүгчийн МАТЭ дохионы дараа буюу барилдаан түр завсарласан үед дасгалжуулагч тамирчиндаа заавар зөвлөгөө өгч болно
3.Шүүгч ХАЖИМЭ дохиог өгч, барилдаан цааш үргэлжлэхэд дасгалжуулагч дахин чимээгүй байдлаа хадгалах хэрэгтэй
4.Хэрэв дасгалжуулагч энэхүү зааврыг зөрчвөл түүнийг дэвжээний хажуугаас хөөнө
5.Хэрэв дасгалжуулагч дэвжээний хажуугаас холдсон ч үргэлжлүүлэн хашгирсаар байвал торгуулийн арга хэмжээ оногдуулна
GD Star Rating
loading...
loading...



