Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Жүдо » Монгол жүдочид хамгийн олон медаль авлаа

GD Star Rating
loading...
Голландын Амстердам хотноо зохиогдож буй жүдо бөхийн Гранпри тэмцээний эхний өдөр монгол жүдочид нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл, нийт таван медаль хүртлээ. Эрэгтэйчүүдийн доод хоёр жинд тус бүрт нь манай хоёр бөх шагналын тавцанд гарсан юм.
60 кг-д Д.Төмөрхүлэг Швейцарийн Михаэль Итенийг 28 секундэд цэвэр буулгаад дараагийн даваанд олимп, ДАШТ-ий мөнгөн медальт Людвиг Пайшерийг вазари үнэлгээгээр ялсан. Улмаар 2009 онд залуучуудын ДАШТ-ий финалд учирч, энэ жил насанд хүрэгчдийн ДАШТ-ий эхний даваанд таарсан Хирофүми Ямамотог 1 минут 3 секундэд мордох мэхээр цэвэр ялж, дээрх тэмцээнүүдэд ялагдсан хариугаа авлаа. Ийнхүү медалийн болзол хангасан манай бөх хагас шигшээд 2010 оны ДАШТ-ий 5-р байрын шагналт, ОХУ-ын Беслан Мудрановыг 2 минут 17 секундэд иппон буулгаад финалд Гүржийн Амиран Папинашвилиг юүко, вазари үнэлгээгээр хожигдож яваад цэвэр ялж аваргалав. Мөн энэ жинд Ч.Болдбаатар Саудын Арабын Эйса Мажрашиг 1 минут 57 секундэд, Бразилийн Фелипе Китадайг 2 минут 3 секундэд цэвэр хожоод медалийн төлөө барилдаанд Голландын Микош Салминенийг нэмэлт цагийн эхэнд вазаригаар унаган шагналын тавцанд гарах болзлыг хангасан. Харин хагас шигшээд Гүржийн Амиран Папинашвилид ялагдсанаар монгол бөхчүүд түрүү булаацалдах боломж үгүй болсон.
66 кг-д С.Мияарагчаа Голландын Йаспер де Йонгийг 3 минут 54 секундэд цэвэр ялж, Италийн Франческо Фаралдог вазари үнэлгээгээр илүүрхээд медалийн төлөө Францын Давид Ларостой өрсөлдөн мөн вазари үнэлгээгээр хожсон. Энэ жинд барилдсан манай нөгөө бөх дэлхийн аварга Х.Цагаанбаатар Киприйн Андреас Крассасаар “бие халаалт” хийж, 4 минут 14 секундэд цэвэр ялаад дараагийн тойрогт АНУ-ын Брэдфорд Боленийг хагас минут хүрэхгүй хугацаанд вазари, иппон үнэлгээ аван сөхрүүлж, ОХУ-ын Камал Хан-Магомедовыг цаг дуусахад 20-иодхон секунд дутуу байхад цэвэр буулган медалийн болзол хангасан.
Ийнхүү шагналын тавцанд гарах эрхтэй болсон манай хоёр бөх хагас шигшээд хоорондоо өрсөлдөж, хэн нь түрүү булаацалдахыг шийдэхэд С.Мияарагчаа цэвэр ялав. Харамсалтай нь С.Мияарагчаа финалд жийх мэхийг дутуу хийснээс Словенийн Рок Дракшичэд даралтаар хожигдсон.
Эмэгтэйчүүдийн 63 кг-д Ц.Мөнхзаяа Испанийн Яхаира Агиррег юүкогоор ялаад Израилийн Ярден Гербиг вазари үнэлгээ алдсаныхаа дараа иппон буулгаж хожиж, олимп, ДАШТ-ий хүрэл медальт Словенийн Урска Золнирийг 2 минут 38 секундэд цэвэр ялснаар медалийн болзол хангасан. Хагас шигшээд мөн л олимп, дэлхийн медальт жүдоч, зохион байгуулагч орны бөх Элизабет Виллебордсетэй өрсөлдөн, найман минутын турш барилдаад хантэйгаар хожигдсон.

Мөнхзаяа

Эрэгтэйчүүдийн 73 кг-д С.Ням-Очир Молдавын Виктор Сквортовыг торгуулиар, Польшийн Томаш Адамиецийг нэмэлт цагт мөн торгуулиар ялж наймд үлдээд медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын Мансур Исаевт цэвэр ялагдав. Манай бөх өрсөлдөгчийнхөө хутгах мэхийг мордоо болгож хариулах гээд дийлэлгүй доор нь орлоо. Энэ жинд барилдсан манай нөгөө бөх Г.Одбаяр эхний тойрогт Гүржийн Нугзар Таталашвилид нэмэлт цагт юүко алдан ялагдсан.

Ням-Очир

Эмэгтэйчүүдийн хөнгөн жинд барилдсан бөхчүүд маань мөн эхний даваагаа гэтэлсэнгүй. 48 кг-д хүч үзсэн М.Уранцэцэг зохион байгуулагч орны тамирчин Биргит Энтетэй найман минутын турш эн тэнцүү барилдаад шүүгчийн саналаар дийлдсэн бол 52 кг-д Б.Бат-Эрдэнэ залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт франц жүдоч Пришчила Гнетод 1 минут 35 секундэд иппон буусан.
Ийнхүү Амстердамын Гранпригийн эхний өдөр Монголын есөн жүдоч барилдаж, нийт 28 барилдаан хийснээс 20-д нь ялалт байгуулж, таван медаль авсан бол зохион байгуулагч орныхон хоёр алт, хоёр мөнгө, нийт дөрвөн медаль хүртсэн байна. Гранпригийн эхний өдөр зургаан орны төрийн дуулал эгшиглэж, 16 улсын далбаа манджээ.
GD Star Rating
loading...
Монгол жүдочид хамгийн олон медаль авлаа, 9.8 out of 10 based on 8 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

5 Сэтгэгдэл

  1. corner says:

    Төмөрхүлэг сайн байна лээ лаг шүү амжилт

    GD Star Rating
    loading...
  2. Зочин says:

    Gaihaltai odoo l formndo orj bnada francd engsen bol…….

    GD Star Rating
    loading...
  3. balzak1213 says:

    nowsh min uhsnee virus taviad bgan

    GD Star Rating
    loading...
  4. balzak1213 says:

    humuuse bitgii ene zurag ruu ororoi tsul virus!!!

    GD Star Rating
    loading...
  5. Matteo says:

    Congrats ! If you support MONGOLIA in all sports, search for “Totallympics” and join us, you can register and start posting about all sports in the first international forum about Olympic sports.
    You can be always updated about all sports, discussing with people from all around the world about sports and Olympic Games. It’s considered by many people the best source for sports informations and the best place to discuss about Olympic Games and smaller sports, and it’s totally free and in English language. Thanks!

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: