Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Монголын хөлбөмбөг, МХБХ » Футзалын ордны анхны тэмцээн эхэллээ

GD Star Rating
loading...

 

МХБХ 2011 оныг “Сургалт Бүтээн байгуулалтын жил” болгон зарласан билээ. Энэхүү жилийн хүрээнд FIFA-ийн GOAL төслийн хүрээнд баригдсан “Футзалын Ордон”-доо “Футзалын нээлттэй тэмцээн”-ийг зохион байгуулж байна.

Тэмцээнд нийт 21 багийн 250 гаруй тамирчид авъяас чадлаа сорин өрсөлдөж байгаа бөгөөд тэмцээний нээлтийн ажиллагаа 20-ны өдөр боллоо. Нээлтийн ажиллагаанд мэндчилгээ дэвшүүлэхээр Монгол Улсын анхны Футзалын шигшээ багийн тамирчид хүрэлцэн ирсэн бөгөөд энэхүү тэмцээний хамгийн анхны гоолыг хийсэн “Монос Вестерн” багийн тамирчин Б.Буянбатад МУ-ын Футзалын шигшээ багийн гарын үсэг бүхий бөмбөгийг бэлэглэлээ.

Тэмцээний хамгийн анхны хожлыг “Сүлд” баг “Монос Вестерн” багийг 4:3-ын харьцаатайгаар хожин авсан байна.

Тэмцээний хэсгийн тоглолтууд 2011 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр дуусах бөгөөд мэргэжлийн болон сонирхогчдын гэсэн хэсгүүдэд хуваагдан тоглож байна.

Тэмцээний ялагчид 1.0 сая төгрөг авах бол 2 дугаар байр 800,000 төгрөг, 3 дугаар байр 600,000 төгрөгний мөнгөн шагнал хүртэх ажээ. “Футзалын нээлттэй тэмцээн” 2011 оны 11 дүгээр сарын 25-нд өндөрлөх бөгөөд МХБХолбоо “Хөлбөмбөгчдийн шинэ жил”-ээ 2011 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 18,00 цагаас “Футзалын Ордон”-доо хийнэ.

Одоогийн байдлаар сонирхогчдын багаас Сүлд, лигийн багуудаас Хүлэгүүд баг нэг ч хожигдолгүй тэмцээнийг хошуучилж байна.

 

МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО

GD Star Rating
loading...
Футзалын ордны анхны тэмцээн эхэллээ, 9.3 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: