GD Star Rating
loading...
loading...
Дархан -Уул аймгийн аварга шалгаруулах кикбоксын анхдугаар нээлттэй тэмцээн 11 сарын 15-17 нд Дархан хотын спортын ордонд боллоо.
Хот хөдөөгийн 8 байгууллагын 80 гаруй тамирчид 15 жинд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс багийн дүнгээр Ж.Ариунбаяр дасгалжуулагчтай Дархан хотын “Найдвар” клуб нэгдүгээр байр
Б.Батжаргал дасгалжуулагчтай ЗХ-ны 330 дугаар анги 2-р байр, С.Амгаланжаргал дасгалжуулагчтай Дархан хотын 19-р сургуулийн баг 3-р байр тус тус эзэллээ. Тэмцээн олон улсын бүхий л шаардлагад нийцсэн хэрэглэл материалаар бүрэн хангагдсан зохион байгуулалтын өндөр түвшинд болсон юм.
Мөн энэ үеэр Дархан хотын кикбокс – тулааны спортын холбоо шинэ бүтэц зохион байгуулалттай шинэчилэгдэн зохион байгуулагдлаа.
Холбооны ерөнхийлөгчөөр Дархан хотын “Сатурн” комплексын захирал Д.Баярсайханг, дэд ерөнхийлөгчөөр шарын гол энерго ХХК-ны захирал Б.Батболдыг, ерөнхий нарийн бичгийн даргаар Ж.Ариунбаярыг сонгож цаашид 2012 оны МБАТ-ны спортын 13 дугаар наадмын кикбоксын спортын төрлийг Дархан хотноо зохион явуулахаар болжээ.
GD Star Rating
loading...
loading...



