Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Сумо » Котошёогикү аваргатай зуузай холбон урагшилсаар

GD Star Rating
loading...

Мэргэжлийн сүмогийн Кюүшюү башё замынхаа хагасыг ардаа орхилоо. Бөхчүүд нийт найман өдөр барилдсанаас их аварга Хакүхо, шинэ озэки Котошёогикү нар өвдөг шороодолгүй тэргүүлж явна. Харин тэргүүлэгчдийн эгнээнд явсан озэки Харүмафүжи дунд хэсэгт олон ялагдсанаар өдгөө даваа, унааных нь харьцаа 4-4 болоод байна. Мөн ганц унаатайгаар тэргүүлэгчдийг нэхэж байсан сэкивакэ Какүрюү өчигдөр Котошёогикүд шороодсоноор хоёр дахь ялагдлаа амсав.

Одоогоор сэкивакэ Кисеносато, маэгашира Вакакоюү, Такэказе гэсэн гурван бөх 7-1 амжилтаар аварга, арслан хоёрыг нэхэж байна. Тэгвэл маэгаширагийн гуравт эрэмбэлэгдсэн Аран найм дараалан унаснаар ирэх сард чансаа уруудах нь тодорхой боллоо. Жюүрёод барилдаж буй Монголын ганц бөх Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 7-1 амжилтаар тэргүүлэгчдийн дэд байрт бичигдэж буй. Зүүний зургаад бичигдсэн манай бөх энэ эрчээрээ барилдаад байвал ирэх башёд макүүчид дэвших боломжтой юм.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. Dambiinyam says:

    Hakuhod amjilt husie! Mahan bombognyydiig shideed baigaara! 33-aas iluu tyryylj byh tsag yeiih n recorduudiig evdeere, tolov daruu saihan zaluu shu! Amjilt husie!

    GD Star Rating
    loading...
  2. Туба says:

    Хэ хэ. Уул нь ч Хакухо сайхан залуу сайн ч бөх. Даанч Зүрх сэтгэл нь бол Япон…

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: