GD Star Rating
loading...
loading...
Амстердамын гранпригийн эхний өдөр манай бөхчүүд таван медаль авсан бол хоёр дахь өдөр буюу өнөөдөр -78 кг-ын жинд П.Лхамдэгд энэ буухиаг үргэлжлүүлэн шагналын тэргүүн тавцанд гарлаа. Тэрээр Камеруны Ванесса Мбаллаг 1 минут 34 секундэд цэвэр ялж наймд үлдээд Словенийн Анамари Веленсекийг вазари үнэлгээгээр хожигдож яваад 2 минут 23 секундэд мөн иппон буулгаснаар медалийн болзол хангасан.
Улмаар хагас шигшээд залуучуудын ДАШТ, Европын насанд хүрэгчдийн АШТ-ий хүрэл медальтай, Германы Луисе Малзаныг юүкогоор хожиж, өөр нэг немц жүдоч, 2009 оны ДАШТ-ий хүрэл медальт, сүүлийн хоёр жилийн ДАШТ-д 5-р байрт шалгарсан Хайде Воллерттэй түрүү булаацалдан 3 минут 35 секундэд цэвэр яллаа. 738 оноотойгоор жиндээ есдүгээрт эрэмбэлэгдэж байгаа П.Лхамдэгд ийнхүү Гранприд түрүүлснээр 938 оноотой болж, долдугаар байрт дэвших нь.
Тэрээр энэ оны хоёрдугаар сард Германы Дюссельдорфод болсон Гранприд энэ тэмцээний финалд өрсөлдсөн Х.Воллертийг ялан түрүүлж, хилийн чанадад анх удаа төрийн дууллаа эгшиглүүлсэн ба түүнээс долоо хоногийн дараа Прагийн Дэлхийн цом, дөрөвдүгээр сард Азийн АШТ, есдүгээр сард “Чингис Хаан” Дэлхийн цомд тус тус аваргалсан билээ.
Энэ өдөр барилдсан олимпийн аварга Н.Түвшинбаяр медалийн төлөөх барилдаанд 2009 оны дэлхийн аварга Казахстаны Максим Раковт нэмэлт цагт цэвэр ялагдсан. -100 кг-д 14-рт чансаатай Н.Түвшинбаяр Шведийн Мартин Пачекийг вазари, Румыний Даниэль Братаг юүко үнэлгээгээр ялан медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болсон юм.
Ийнхүү наймд үлдсэнээр тэрээр 40 оноо авч, 642 оноотой болон өмнөө байсан нутаг нэгт Б.Тэмүүлэн болон Гүржийн Леван Жоржолиани нарыг ардаа орхин, 12-т дэвших нь. Б.Тэмүүлэнгийн хувьд эхний тойрогт Румыний Даниэль Братад 3 минут 21 секундэд цэвэр ялагдсан. Мөн энэ өдөр эрэгтэйчүүдийн +100 кг-д барилдсан Х.Мөнхбаатар дэлхийн гурван удаагийн аварга Александр Михайлинтай таарч, хэн хэнээсээ үнэлгээ авч чадаагүй ч нэг торгууль илүү хүлээсэн манай бөх ялагдал хүлээв.
Эмэгтэйчүүдийн 70 кг-д саяхан залуучуудын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Ц.Наранжаргал жингийнхээ 12-т эрэмбэтэй Францын Мари Паскег эхний тойрогт юүко үнэлгээгээр ялаад наймд үлдэх эрхийн төлөө барилдаанд Украины Наталья Смальд хоёр юүкогоор хожиж яваад 3 минут 41 секундэд цэвэр хожигджээ. Жиндээ 210 оноотойгоор 30-рт бичигдэж буй Ц.Наранжаргал гранпригийн 16-д шалгарч, 24 оноо нэмснээр хоёр байр ахих болсон.
Ийнхүү Голландын нийслэлд зодоглосон Монголын 14 жүдочоос найм нь медалийн төлөө барилдаж, хоёр алт, нэг мөнгө, гурван хүрэл, нийт зургаан медаль авснаар зөвхөн зохион байгуулагч орны багийн ард л бичигдсэн юм.
GD Star Rating
loading...
loading...






Tor zasgiin shagnal yrooso nudee olohq ym lhamdegded yaagaad gaviyat ogdoggui ym ymar ch amjiltgui ymnuud Gaviyat avchaad bhad enend yroosoo gohq ym
loading...
ene chin grand prigiin temtseen zuvhun delhiin avragaas esvel aziin naadmaas alt avbal ugdug baih
loading...