Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх » У.БЯМБАЖАВ ХОШОЙ АЛТАН МЕДАЛЬ ХYРТЭВ

GD Star Rating
loading...

Арваннэгдүгээр сарын дундуур АНУ-ын Айдахо-Фоллс хотноо болсон “SRSA Classic Sumo” сүмо бөхийн олон улсын тэмцээнд манай тамирчин У.Бямбажав +115 кг, Т.Энхтуяа -115 кг-ын жинд тус тус аваргалжээ. Түүнчлэн манай хоёр бөх ес дэх удаагаа зохиогдсон тус тэмцээний үнэмлэхүй жинд зодоглон Бямбажав алт, Энхтуяа мөнгөн медаль хүртжээ. Мэргэжлийн сүмод Дайшёочи нэрээр барилдаж явсан Уламбаярын Бямбажав сонирхогчдын сүмо бөхөөр дэлхийн хошой аварга болсныг манай спорт сонирхогчид сайн мэдэх биз ээ.

Өдгөө Америкт ажиллаж, амьдарч буй тэрбээр Арнольд Шварценеггерийн зохион байгуулсан сүмогийн тэмцээнд гурван удаа түрүүлж, нэрт жүжигчний хүлээн авалтад уригдаж, Калифорни мужийн Карсон хотын хүндэт иргэн, Лос-Анжелес хотын “Найрамдал” медалийн эзэн болж, Холливудын алдарт “Тэнгисийн 13” кинонд тоглосон билээ. Харин чөлөөт бөхийн ДАШТ-ий IV байрын шагналт, улсын начин Төвшинтөрийн Энхтуяагийн хувьд саяхнаас сонирхогчийн сүмогоор хичээллэж эхэлжээ.

М.ОРГИЛ

GD Star Rating
loading...
У.БЯМБАЖАВ ХОШОЙ АЛТАН МЕДАЛЬ ХYРТЭВ, 10.0 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: