loading...
Малайзын нийслэл КуалаЛумпурт болсон футзалын Азийн АШТ-ий урьдчилсан тоглолтод оролцсон манай заалны хөлбөмбөгийн шигшээ баг анх удаагаа оролцож, Монголын хөлбөмбөгийн түүхэнд нэгэн шинэ хуудас нээсэн билээ. Азийн хөлбөмбөгийн холбооны албан ёсны вэб хуудас www.the-afc. com дээр энэ талаар болон, Монголын багийн түүхэн гоолыг оруулсан Жаргалын Цацралын тухай нэгэн нийтлэл гарсныг орчуулан хүргэе.
Дашрамд дурдахад Ж.Цацрал нь лигийн “FС Ulaanbaatar” багт тоглодог юм. Азийн аваргын урьдчилсан тэмцээний Зүүн бүсэд өрсөлдсөн монголчууд дараалан хоёр удаа хожигдсоноор ирэх жил АНЭУ-д болох шигшээ тэмцээнд оролцох боломжгүй боллоо. Гэхдээ монголчууд заалны хөлбөмбөгөөр анх удаагаа олон улсын чанартай тэмцээнд оролцоод зогсохгүй довтлогч Жаргал овогтой Цацрал тус улсын футзалын түүхэнд анхны гоолыг орууллаа. Тал нутгийн хөлбөмбөгчид эхний тоглолтоо Өмнөд Солонгосын хүчтэй багийн эсрэг хийж, 1:5-аар хожигдсон. Тэр тоглолтын 28 дахь минутад Цацрал гоол оруулсан юм. Төдий л туршлагатай биш дасгалжуулагч И.Отгонбаяраар удирдуулсан Монголын шигшээ баг дараагийн тоглолтдоо Хонконгт 0:3-аар ялагдсан.
“Азийн британичууд”- тай тоглосныхоо дараа өгсөн ярилцлагадаа Цацрал “Солонгосын баг энэ тэмцээнд өмнө нь арван удаа оролцож, бүр аваргын төлөө хүртэл өрсөлдсөн баг гэдгийг мэднэ. Үнэхээр ч тэдний дунд хурд, хувийн ур чадвар өндөртэй хэд хэдэн тоглогч харагдсан. Ийм сайн багийн эсрэг гоол оруулж чадсандаа баяртай байна. Харин бид Хонконгийг хожих боломжтой гэж тооцоолж байсан ч санаснаар болсонгүй. Хэдий тийм ч Хонконг, Өмнөд Солонгосын багууд биднээс хол тасарсан юм алга. Дараа дараагийн тэмцээнүүдэд хоёр, гурав дахь гоолоо оруулахын төлөө, тэднийг хожихын төлөө тоглох болно” гэж өгүүлжээ.
Монгол Улс саяхан FIFA- гийн тусламжтайгаар футзалын шинэ ордонтой болоод байна. Ер нь тус улсад сүүлийн жилүүдэд шинээр цөөнгүй хөлбөмбөгийн талбай байгуулагдсан юм. Манай нийтлэлийн гол баатар Цацрал есөн настайгаасаа Японд амьдарч байсан ба саяхан эх орондоо бүрмөсөн ирээд байгаа юм. Тийм учраас Монголын хөлбөмбөгт шинэ хүн гэсэн үг. “Хөх чононууд” хэмээх хочтой Монголын шигшээ баг энэ оны хоёрдугаар сард “Challenge Cup” тэмцээнд Филиппиний эсрэг тоглоход Цацрал шигшээ багтаа анхны тоглолтоо хийжээ. “ Ф у т з а л бол Мон голын хувьд сайн дэлгэрээгүй, шинэ спортын төрөл.
Манай багийн зарим гишүүд футзалын дүрэмтэйгээ гүйцэд танилцаж амжаагүй Малайзад очсон. Бид энэ тэмцээнд оролцсоноороо ард түмэндээ заалны хөлбөмбөгийг танилцуулах зорилгынхоо эхлэлийг тавьсан. Футзалаар амжилтад хүрэхийн тулд гадаадаас шилдэг мэргэжилтэн авчирч, тэмцээн уралдаанд аль болох олон оролцох хэрэгтэй” гэж 24 настай довтлогч ярьж байна.
М.ОРГИЛ
loading...




mongoliin hulbumbugt shin hun gene uu shal hudlaa medeelel bn td bas 9nastaigasa japand bj bgad sayahan irsen ch geh shig.. esuul hudlaa orchuulad bgamuu tsonhiihoon
loading...
ner n tohirogvi yum bn………….icmeer yuma yun svrtei bichsen mal we muu setgvvlch bn
loading...
Миний ойлгосноор гадаадын хэвлэл дээр бичсэнийг нь яг тэр чигээр нь орчуулж тавьсан юм биш үү. Тэд бидний тухай гэдэг булан сонингууд дээр байдаг даа. Тиймэрхүү материал байна. Уншаад үзэхээр дажгүй л юм байна штээ.
loading...
the-afc.com deer yag l iimerhyy um bgaa 9nastaigaasa bish 9n jil japand bsan!!!! tsatsral bol yneheer sain dovtlogch shdee togloltuudig n yzeh durtai
loading...