Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Талбайн теннис » Р.ФЕДЕРЕР, Р.НАДАЛЬ нарын ХЭН НЬ ХҮЧТЭЙ ВЭ ?

GD Star Rating
loading...

Дэлхийн шилдэг найман теннисчин эрчүүдийн халз тулаан уржигдар Английн Лондон хотнооэхэлсэн билээ. 2011 оны отгон тэмцээний шагналын сан 4,15 сая “ногоон” бөгөөд ноёрхлоо тогтоохын төлөө өрсөлддөг, дэлхийн чансааг тэргүүлэгч “их найм” тэнд цугларсан. АТР-ийн шигшээ тэмцээнд ганц ч ялагдаагүй тоглогч сая 630 мянган долларын шагнал хүртэх юм.  Харин нэг ч ялж үзээгүй теннисчин 70 мянган буцна. Тэр утгаараа шилдэг наймын тоглолт хамгийн нэр хүндтэй тэмцээн юм.

Сугалаа ёсоор “А” хэсэгт дэлхийд манлайлагч Н.Жокович, “Их дуулга”-д түрүүлээсэй гэсэн ард түснийхээ хүслийг биелүүлж чадаагүй яваа Энди Мюррей, огцом үсрэлтээр урагш давшсан Давид Феррер болон Чехийн Томаш Бердых нар, нөгөө талд серб эрд “хаан ширээ”-гээ алдсан Испанийн Рафаэль Надаль, Швейцарийн Рожер Федерер, томчуудын араас нэхэл хатуу хөөж буй Францын Жо Вильфред Цонга, анх удаа тэдэнтэй “цанхайлдахаар” шийдсэн АНУ-ын Мэрди Фиш нар багтжээ. Ноднингийн тэмцээнд тав дахь түрүүгээ авсан алдарт Федерерийг дахин түрүүлбэл гайхаад байх учиргүй. Гэсэн ч швейцарь эр Цонгатай таарсан нь маргаангүй хатуу самар байв. Хамгийн сүүлд “Мастерс”-ийн шигшээд өрсөлдөгчөө хожсон Федерер формтой буйгаа энэ удаа ч харуулж, 6:2, 2:6, 6:4-өөр ялалт байгуулав. Түүний дараагийн учраа нь Рафаэль Надаль. Надалийн тухайд сар гаруйн хугацаанд теннисний талбарт гараагүй ч туршлагадаа дулдуйдан, Марди Фишийг дийллээ.

Америк эр эхний үед барьц алдан, дөрвөн онооны зөрүүгээр хожигдсон бол удаах үед довтолж тоглосноор 6:3-аар Надалийг дийлсэн юм. Шийдвэрлэх мөчид тэдний хэн хэн нь илүүрхэж чадаагүй бөгөөд тай брект л испани залуу ялалт байгууллаа. 2005 оноос хойш шилдэг наймын тулаанд өрсөлдсөн Надаль аваргын титмийг өнөө хэр нь хүртэж амжаагүй байгаа нь сонирхолтой. Өдгөө Э.Мюррей Д.Феррертэй, Н.Жокович Т.Бердыхтэй тоглож байна. Дашрамд дурдахад тус тэмцээнд Федерерээс гадна АНУны теннисчин Пит Сампрас тав, Чехословакийн Иван Лендл дөрвөн удаа түрүүлсэн түүхтэй.

GD Star Rating
loading...
Р.ФЕДЕРЕР, Р.НАДАЛЬ нарын ХЭН НЬ ХҮЧТЭЙ ВЭ ?, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. Зочин says:

    zov bichcheech түрүүлээсэй гэсэн ард түснийхээ хүслийг Харин нэг ч ялж үзээгүй теннисчин 70 мянган буцна zov bichvel zgr bishu

    GD Star Rating
    loading...
  2. hehe says:

    ene 2 -iin hen huchtei n odoo sonin bish shde. djokovic bhad ene 2-iig yarih hereg bnuu. er n bol federer iluu shde odoo nas l yawlaa da. id bhdaa yamar aimar bailaa. nadal harin buren noyolj chadalgui djokovicd dairuullaa da. federer odoo 30tai ene nadal 25 djokovic 24 tei.haritsangui bgaa biz de.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: