Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Сумо » АСАШЁОРЮҮ сүмогийн ордонд

GD Star Rating
loading...

Мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Асашёорюү энэ сарын 21-нд Японы Фүкүока хотын спор тын ордонд сүмогийн тэмцээн үзлээ. 2010 оны хоёрдугаар сард зо дог тайлснаасаа хойш анх удаа сү- могийн ордонд бөх үзэж байгаа нь энэ юм. Ордонд орж ирэн, суудлаа эз лэхээр явж байгаа их аваргыг харсан хүмүүс “Асашёорюү” хэмээн хашгирч, тун баяртайгаар хүлээн ав сан байна.

Бөхийн хорхойтнууд түү ний зургийг авахаар гүйлдэн, дэвжээн дээр юу болж байгааг ч мартаж орхисон гэнэ. Асашёорюү барилдаан эхлэхийн өмнө озэки Харүмафүжид амжилт хүсэн, гар барьсан бол Кисэносатог сайн барилдаарай гээд хонгон дээр нь алгадсан байна. Сэтгүүлчид мэдээж Асашёорюүг зүгээр орхисонгүй.Яагаад гэнэт сүмо үзэхээр ирснийг нь сонирхоход Асашёорюү “Үзэгч үнэхээр цөөхөн байна. Ийм үед сүмогийн ертөнцийг дэмжих нь эхний зорилго байлаа. Мөн ояката нь нас барсны улмаас сэтгэлээр унаад байгаа Кисэносатог дэмжих бодолтой ирсэн” гэж хариулсан байна.

Асашёорюү Японд ажлын шугамаар очсон гэх бөгөөд халуун рашаанд орох гэж байгаад цаг зав гарсан тул сүмо үзэхээр шийдсэн” гэж сэтгүүлчдэд ярьжээ. Ёкозүна Хакүхо “Үзэгчид Аса ирсэн байна гэж ярилцах нь тод сонсогдож байсан. Өнөөдөр ялж байгаагаа аваргад харуулсан болохоор баяртай байна” гэсэн бол Харүмафүжи “Аса ах ирсэнд их баяртай байна. Нэр хүндийн хэрэг шүү” гэжээ. Асашёорюү бөхчүүдийн хувцас солих өрөөнд орж, сүмо чидтой уулзсан юм байна. Үүнд нь Сүмогийн холбооныхон дургүйцсэн бололтой. Түүнийг бөхчүүдийн өрөөнд саадгүй оруулсан жижүүрийн ояката Иватомог зэмлэн “Асашёорюү одоо гаднын хүн болсон. Яагаад түүнийг бөхчүүдийн өрөөнд оруулав” хэмээж, шийтгэхээр болсон гэнэ.

М.Сугар-Эрдэнэ

GD Star Rating
loading...
АСАШЁОРЮҮ сүмогийн ордонд, 10.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. Baagii says:

    Manai hun ch baavarlaad l yavj bn doo

    GD Star Rating
    loading...
  2. hosoo says:

    yponiig mongolchuud jinhen ezegnej bna daa

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: