Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Аваргуудын лиг, Байер Леверкузен, Европын хөлбөмбөг, Челси » Баллакийн Европын цомын 100 дахь тоглолт

GD Star Rating
loading...

 

 

 

 

 

 

 

Өнөөдөр Байер Леверкузен аваргуудын лигийн дараагийн шатанд шалгарах эсэхээ шийдэх   чухал тоглолтоо хийнэ. Харин Михаэль Баллакийн тухайд түүнээс ч илүү ач холбогдолтой тэмдэглэлт үйл явдал тохиож байгаа юм. Тэрбээр өөрийн “хуучин хайр”  Челсигийн эсрэг Европын цомын 100 дахь тоглолтоо хийх гэж байна. Тэгэхээр энэ тоглолтонд  “масктай хүн “  маань олны анхааралын төвд байх нь гарцаагүй. Хэрэв Леверкузен хожил авбал дараагийн шатанд шалгарна, хожигдвол европын тавцангаас бууна.

“ Энэ бол бидний хувьд маш том хөлбөмбөгийн үдэш байх болно. Бид заавал оноо авах ёстой. Энэ нь ч бас боломжтой. Өмнөх тоглолтонд бид 60 минутын турш сайн тоглосон” гэжээ.  Тухайн үед Леверкузен  Челсигийн талбайд 2:0 –ээр хожигдож байсан билээ.

Челси өнөөдөрийн тоглолтонд хожил авахгүй бол дасгалжуулагч Андре Виллаш Боаш шахалтанд орно. “Цэнхэрүүд” өнгөрөгч амралтын өдөр Ливерпүүльд 1:2 харьцаатай хожигдсоноор улирлын дөрөвдэх ялагдлаа авсан.  Тэд хүснэгтийг тэргүүлэгч Манчестер Сити –гээс 12 онооны  зөрүүтэй болсон нь аваргын төлөөх өрсөлдөөнийг мартахад хүргээд байна.

 

ГРУППА Е.

ЧЕЛСИ (Лондон, Англи), ВАЛЕНСИЯ (Испани),
БАЙЕР (Леверкузен, Герман), ГЕНК (Бельги).

 

N Баг Т Х Тн Хж Гоол Оноо
1   ЧЕЛСИ 4 2 2 0 9-2 8
2   БАЙЕР 4 2 0 2 5-6 6
3   ВАЛЕНСИЯ 4 1 2 1 5-4 5
4   ГЕНК 4 0 2 2 1-8 2
GD Star Rating
loading...
Баллакийн Европын цомын 100 дахь тоглолт, 10.0 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: