loading...
Барса АС Миланы Сан Сиро цэнгэлдэх хүрээлэнд Аваргуудын лигийн хэсгийн ээлжит тоглолтоо хийхээр бэлдэж байна. Гэвч уг тоглолтын өмнө Пеп Гвардьолагийн туслах Тито Вилановагийн бие муудаж хагалгаанд орсон тухай мэдээ Барсагийнханд хүндээр туслаа. Түүний хагалгаа амжилттай болсон бөгөөд гурваас дөрвөн долоо хоногийн дараа эмнэлэгээс гарах юм байна.
Клубын эмчийн мэдэгдэж байгаагаар Тито Барселон хотны Vall d’Hebron эмнэлэгт эмчлүүлж байгаа ажээ.
“Титогийн эрүүл мэнд бидэнд хожлоос илүү чухал. Ирэх тоглолтонд бид сүүлийн дөрвөн жил хийж байгаа зүйлээ л хийх болно. Харин Титогийн эрүүл мэнд энэ тоглолтоос илүү чухал учраас хурдан эдгэрээсэй гэж найдаж байна”
Пеп Гвардьола – Барсагийн дасгалжуулагч
Одоогоор Барса H хэсгийг 10 оноотэй тэргүүлж байгаа бөгөөд Милан хоёр оноогоор хоцорч байгаа юм.
“Ямар ч талбайд тоглож байсан ялгаагүй хожлын төлөө тэмцэх ёстой гэсэн дүрэм манай дүрмийг манай баг баримталдаг. Мэдээж Миланы талбайгаас тэнцээтэй харина гэдэг боломжын үзүүлэлт. Гэхдээ хожил бол бидний эцсийн зорилго гэдгийг сануулах нь зүйтэй”
Карлос Пуойль – Барсагийн ахлагч
Карлос Пуойль мөн Златан ибрагимовичийн талаар өөрийн бодлоо хуваалцлаа. Өнгөрсөн жил барсагаас явахдаа Швед довтлогч хуучин багийнхаа талаар эвгүй үгс хэлсэн билээ.
“АС Миланы эсрэг хийх энэ тоглолтын ач холбогдол маш өндөр. Үнэхээр гайхалтай тоглолт болох болно. Харин хөлбөмбөгөөс өөрөөр энэ тоглолтын талаар яриад байх зүйл байхгүй. Ибра Барсад байсан он жилүүддээ харамсдаггүй гэдэгт итгэлтэй байна. Үүнээс өөр хэлэх зүйл надад алга даа”
Карлос Пуойль – Барсагийн ахлагч
Мөн Карлос багийн ахлагчын хувиар Титогийн биеийн байдлын талаар тоглогчдынхоо бодож байгаа зүйлсийг хуваалцлаа.
“Тиймээ мэдээж хэрэг бид сайн үр дүн Миланы талбайгаас авч чадвал үүнийгээ Титод зориулах болно”
Карлос Пуойль – Барсагийн ахлагч
Өнгөрсөн гурван сард Барсагийн хамгаалагч Эрик Абидал мөн элэгний хагалгаанд орж байсан билээ.
(Абидал болон Титогийн эрүүл мэндийн талаар)
“Дараалсан энэ явдлууд манай багийнханд их хүндээр тусаж байгаа. Абидалын бие хурдан сайжирсан шиг Тито ч бас хурдан эдгэрнэ гэж итгэж байна. Тиймээс итгэл найдвараа алдалгүй залбарч байхад хангалттай”
Пеп Гвардьола – Барсагийн дасгалжуулагч
Вилановагаас гадна Златан Ибрагимовичтэй холбоотой асуудал Барсагийнхны санааг зовоож байна. Швед довтлогч өнгөрсөн 9 сард Камп Ноуд явагдсан эхний тоглолтыг өнжсөн билээ.
“Ибра бид хоёрын хооронд ямар ч асуудал байхгүй. Хэрвээ бид уулзах юм бол жинхэнэ эрчүүд шиг гар бариад асуудлыг шийдэж чадна гэж бодож байна”
Пеп Гвардьола – Барсагийн дасгалжуулагч
Барса Ла лигийн өнгөрсөн тойрогт Реал Сарагосаг 4-0-ээр бут нирэж 20 дараалсан ялагдаагүй цувралаа үргэлжүүлсэн.
Гэхдээ энэ тулаанд Андрес Иньеста өвдөгний бэртлийн улмаас оролцохгүй. Мөн Адриано болон Дани Алвес нар торгуулийн улмаас Миланд зочлохгүй ажээ.
Харин Педро Родригез шагайны бэртлээсээ эргэн ирж талбайд гарахад бэлэн болжээ.
loading...





zuv2 bie ni hurdan edegreesei
loading...
Sain edgeere, amjilt
loading...
http://www.facebook.com/groups/wearereddevils/ Mongoliin 450 garui Ulaan Chutguruudiin bureldhuuntei Man United.n fan group, negdeerei Ulaan Chutguruudee!!!!!!! (zuwhun Ulaan Chutguruuded zoriulagdsan group) jich: Manai group bguulagdaad 2 sariin l nuur uzej bgaa (Adminaa bi helsneer chini deed tal ni 2 udaa l uuniigee oruulj bgaa shu gdg.g sanuulaya)
loading...