loading...
АС Милан багийн дасгалжуулагч Массимо Аллегри Барсатай хийх тоглолтонд ялалт байгуулна гэдэгтээ итгэлтэй байна.
Хоёр баг хоёулаа H хэсгээр гарах болзлоо хангасан боловч хэн нь нэгээр вэ гэдэг нь тодорхой бус байгаа юм. Тиймээс энэ тоглолтоос бүх зүйл шалтгаална.
Барса H хэсгийг 10 оноотой тэргүүлж байгаа бөгөөд тэдний араас Милан 2 онооны зөрүүтэй нэхэж байгаа.
Миланы дасгалжуулагч Массимо Аллегри өрсөлдөгчийнхөө хүчийг өндрөөр үнэлж байна. Гэхдээ тэдэнтэй эн тэнцүү өрсөлдөнө гэдэгтээ бүрэн итгэлтэй байгаа ажээ.
“Өнөө цагийн хамгийн шилдэг багтай тоглоно гэдэг үнэхээр нэр төрийн хэрэг. Гэхдээ бид тэднээс айгаад байх юм алга. Тоглодгоороо л тоглох болно”
Массимо Аллегри – АС Миланы дасгалжуулагч
9 сарын эхээр явагдсан хоёр багийн эхний тоглолт Камп Ноуд 2 : 2-оор тэнцэж байлаа. Харин түүнээс хойш багийнх нь тоглолт дээрдсэн гэж Аллегри үзэж байна.
“Бид маш хянуур, нягт нямбай тоглох хэрэгтэй. Өмнө нь Барсагийн талбайд хийсэн тоглолтоос илүү сайн тоглож чадвал тэднийг хожиж болно. Хэсгийн тэргүүн байрын төлөө тоглож байгаа болохоор тэд ч бас амархан буугаад өгчихгүй нь тодорхой”
Массимо Аллегри – АС Миланы дасгалжуулагч
АС Миланы лидерүүдын нэг Кларенс Зеедорф гурав өөр багтай хамт Аваргуудын лигт түрүүлж байсан. Тэрээр 1995 онд Аякстай , 1998 онд Реал Мадридтай түрүүлж байсан бол 2003, 2007 онуудад АС Миланы бүрэлдэхүүнд багтан Европын клубын тэргүүн тэмцээнд манлайлжээ.
“Сүүлийн таван жилийн хугацаанд Барса дэлхийн шилдэг гэдгээ хангалттай харуулсан. Тийм болохоор тэдний эсрэг хийх тоглолт мэдээж хэрэг амар байхгүй. Юутай ч бид талбай дээрээсээ сайн үр дүн авахыг л хичээх болно”
Кларенс Зеедорф – АС Миланы тоглогч
Златан Ибрагимович Каталонд явагдсан эхний тоглолтыг өнжсөн. Харин энэ удаа тэрээр хуучин багийнхаа эсрэг талбайд гарахаар болжээ.
“Миний бодлоор хэвлэлүүд энэ бүх цуу яриаг дэвэргэж байна. Гвардьола ухаалаг залуу. Бас Ибра тэр хоёрын харьцаа үргэлж хэвийн байсаар ирсэн. Ибра энэ тоглолтонд сайн тоглоно гэдэгтээ итгэлтэй байгаа харагдсан. Спортын хууль ёсоор өөрийгөө чухал хэрэгтэй тоглогч гэдгээ тэр харуулахыг хүсч байгаа. Харин асуудлыг үүнээс цааш дэвэргэж спортоос ангид авч үзэх нь утгагүй хэрэг. Миний хувьд ийм л бодолтой байна”
Кларенс Зеедорф – АС Миланы тоглогч
Россонерричууд Сери А лигийн хүснэгтийн 3-р байранд явж байна. Тэдний өмнө Ювентус Лацио багууд бичигдэж байгаа.
loading...





http://www.facebook.com/groups/wearereddevils/ Mongoliin 450 garui Ulaan Chutguruudiin bureldhuuntei Man United.n fan group, negdeerei Ulaan Chutguruudee!!!!!!! (zuwhun Ulaan Chutguruuded zoriulagdsan group) jich: Manai group bguulagdaad 2 sariin l nuur uzej bgaa (Adminaa bi helsneer chini deed tal ni 2 udaa l uuniigee oruulj bgaa shu gdg.g sanuulaya)
loading...