Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Аваргуудын лиг, Европын хөлбөмбөг, Испаний хөлбөмбөг, Реал Мадрид » Реал Мадридын Динамо дээр буулгасан “Гоолын бороо”

GD Star Rating
loading...

Хэсгээс шалгарах болзлоо нэгэнт хангасан Реал Мадрид клуб Динамо.З-г 6 : 2-оор бут ниргэж сүр хүчээ дахин гайхуулав.

Эхний хорин минутад л тэд дөрвөн гоол хийж ялалт байгуулах нь тодорхой болсон. Өмнө нь Аваргуудын лигийн түүхэнд ийм эхний 20 минутад 4 гоол хийсэн тохиолдол гарч байгаагүй.

66 дахь минут гэхэд Реалы давамгайлал 6 : 0 болсон байлаа. Гэвч цаг дуусахас өмнө хоёр гоол алдаж клин-шит хийх боломжоо алдав.

Үүнээс өмнө Эзэн хааны баг 02/03 оны аваргуудын лигт Генкийн эсрэг 6 гоол хийж байсан юм.

Хосе Кальехон анх удаа Аваргуудын лигт гараанд багтан тоглож дубль хийсэн бол Бензема мөн хоёр гоол, Игуйан , Өзил нар тус бүр нэг гоолоор багтаа тус хүргэсэн байлаа.

Мадрид. Стадион “Сантьяго Бернабеу”.
Шүүгч- Алан Келли (Ирланд).

РЕАЛ МАДРИД – ДИНАМО ЗАГРЕБ – 6:2 (4:0)
Бензема, 2 (1:0). Кальехон, 6 (2:0). Игуаин, 9 (3:0). Ёзил, 20 (4:0). Кальехон, 49 (5:0). Бензема, 66 (6:0). Бечирай, 81 (6:1). Томечак, 90 (6:2).
Реал Мадрид Динамо Загреб
 Антонио Адан  Иван Келава
 Серхио Рамос (46)  Луис Ибаньес
 Рафаэль Варан  Тонел
 Фабиу Коэнтрау  Домагой Вида (63)
 Нури Шахин  Леандро Куфре
 Хаби Алонсо (46)  Адриан Колельо
 Лассана Диарра  Матео Ковачич
 Месут Ёзил (46)  Саммир (82)
 Хосе Кальехон  Милан Бадель
 Гонсало Игуаин  Мехмет Алиспахич (46)
 Карим Бензема  Фатош Бечирай
Сэлгээ
 Рауль Альбиоль, 46  Йерко Леко, 46
 Эстебан Гранеро, 46  Ариян Адеми, 63
 Хамит Алтынтоп, 46  Иван Томечак, 82

Шар хуудас

   Фатош Бечирай, 89
   Леандро Куфре, 90+2

Хэсгийн 2-р байрын төлөө тэмцэж байгаа Аякс – Лион багууд хоорондоо гоолгүй тэнцлээ. Аякс энэ тоглолтын дараа 8 оноотой хэсгийн аман хүзүүнд явж байна.

 

Тэд сүүлийн тойрогт олон гоолоор ялагдахгүй байхад л хангалттай. Харин Лионы хувьд Динамог 10-аас дээш гоолоор хожиж байж л боломжоо хадгалж үлдэнэ.

Лион. Стадион “Жерлан”.
Шүүгч- Юнас Эрикссон (Швед).

ЛИОН – АЯКС – 0:0

D ХЭСЭГ

РЕАЛ (Мадрид, Испани), ЛИОН (Франц),
АЯКС (Голланд), ДИНАМО (Загреб, Хорват).

 

# Баг ТТ Х Т Хж +/- О
1   РЕАЛ МАДРИД 5 5 0 0 16-2 15
2   АЯКС 5 2 2 1 6-3 8
3   ЛИОН 5 1 2 2 2-6 5
4   ДИНАМО Зг 5 0 0 5 2-15 0

 

GD Star Rating
loading...
Реал Мадридын Динамо дээр буулгасан "Гоолын бороо", 10.0 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. hala madrid says:

    real aguu ymaa tdorhoi maani ehneesee tdorhoi bltson blohoor garaagui ym blowuuda sn bnaa bertel l baga bgaasai kaka yasan ym bol maria maani hurdan ireesei

    GD Star Rating
    loading...
  2. hala madrid says:

    real aguu ymaa cr7 maani ehneesee tdorhoi bltson tglolt blohoor garaagui ym blowuuda sn bnaa bertel l baga bgaasai kaka yasan ym bol maria maani hurdan ireesei

    GD Star Rating
    loading...
  3. Cenherlin says:

    Ene zurag yamar gomo zurag ve?

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: